Бат-Ям
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Бат-Ям (еврей. בַּת יָם — шууд утгаар «далайн охин») — Израилын Тел-Авив дүүрэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр Яфо хотоос өмнө зүгт оршдог хот. Холон, Ришон-ле-Цион ба Тел-Авив хотуудтай хиллэдэг. Дагуул хотуудтайгаа хамт "Их Тел-Авив"-ын нэг хэсэг юм. Хотын хүн амын ихэнх хэсгийг хуучин ЗХУ-аас ирсэн цагаачид бүрдүүлдэг.
Бат-Ям
בַּת יָם | |
---|---|
Улс | Израил |
Дүүрэг | Тел-Авив |
Байгуулагдсан | 1926 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Цвика Брот |
Газар нутаг | |
• Нийт | 8.16 км2 (3.15 бээр2) |
Өндөр | 37 м (121 фут) |
Хүн ам (2022)[1] | |
• Нийт | 129,012 |
• Нягтрал | 16,000/км2 (41,000/бээр2) |
Нэрийн утга | шу. 'Далай тэнгисийн охин', мөн 'лусын дагина' |
Вэб сайт | www.bat-yam.muni.il |
Хот нь үндсэндээ олон давхар барилгуудтай. Бат-Ямын аж үйлдвэрийн бүсэд нэхмэл эдлэл, металл боловсруулалт, хэвлэл, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлтэй олон тооны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бат-Ямд үйлчилгээ, худалдааны салбар хөгжсөн. Бат-Ям хотын хүн амын ихэнхи нь Гуш-Дан бүсийн бусад хотуудад ажилладаг.
Хотын боловсролын системд бараг 30 мянган сурагч суралцдаг. Бат-Ямд 119 цэцэрлэг, 28 бага сургууль (1-6 анги), эдгээрээс 8 нь төр-шашны боловролын системтэй, 5 ерөнхий боловсролын дунд сургууль (7-12 анги) ба технологийн чиглэлтэй 7 дунд сургуулиуд ажиллаж байна.
Бат-Ям хотын захиргаа нь хэд хэдэн хотуудтай олон улсын харилцаагаа хөгжүүлж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.