Өмнө Солонгос улсын “MBK" урлагийн компанийн эрхлэн чиглүүлдэг байсан энэ цагийн солонгос дуу хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг болсон охидын хамтлагийг Тиара (T-ara, 티아라, «титэм»), Ти-ара гэдэг. Тиара хамтлаг 2009 оны зун зургаан гишүүнтэйгээр байгуулагдсан. Харин явцын дунд хэд хэдэн гишүүн ороод гарсан. Солонгос хэлээр нэг бүтэн цомог (2009), таван өргөтгөсөн цомог (2010, 2011, 2011, 2012, 2013) гаргажээ. 2011 оноос Японы зах зээлд нэвтэрч япон хэлээр хоёр цомог (2012, 2013) гаргаж байсан. 2010 оны эхэнд анх удаа долоо хоногийн тэргүүн дуу («Bo Peep Bo Peep »)-ны эзнээр шалгарч байсан Тиара 2011 он болоход оны шилдэгт нэр дэвшсэн дуу («Roly-Poly») бүтээтлээ өсч өндийжээ.

Quick Facts Товч танилцуулга, Үндсэн нэр ...
Тиара / 티아라 / T-ara
Thumb
2013 оны 8-р сард. Зүүн гар талаас
Суёнь, Хюуминь, Жиёнь, Ыньжон, Пурам, Кюүри
Товч танилцуулга
Үндсэн нэрангл. tiara → лат-ү. T-ara
Бусад нэрсол. 티아라 [тиараа], яп. ティアラ
мон. Тиара, Ти-ара («титэм»)
Маягтай бичихT-ARA, T♔ARA
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос, япон
Зах зээлӨмнө Солонгос, Япон г.м
Урсгалк-поп
dance поп
Танил үе2009 он — одоо
ХөтөчӨмнөд Солонгос MBK Entertainment
Япон EMI Music Japan
Одооны гишүүн (4)Кюүри (큐리)
Ыньжон (은정)
Хюуминь (효민)
Жиёнь (지연)
Орхисон гишүүн (2)Пурам (보람)
Суёнь (소연)
Цахим хаягсолонгос, япон хаяг
Close

Нэр

“Дуу хөгжмийн урлагийн хатад болно” гэсэн хүслээс [1] “tiara” (титэм) гэсэн англи нэр өгөгджээ. Гэхдээ хамтлагийн нэрийг төрөлх солонгосоор 티아라 [тиара], гол ашигт зах зээл болсон японоор ティアラ гэж галиглан бичдэг бол олон ард түмэнд танигдахуйц латин үсгээр T-ara (ти-ара), солонгос үсгийн хэлбэрт тааруулж T-ARA, чамирхаж T♔ARA гэж бичиж хэвшсэн байна. Монгол улсад дээрхээс гадна монгол кирилээр Тиара, Ти-ара, Т-ара, Тара гэсэн хэдэн янзаар салаалуулан галиглаж байна.

Түүх

2009-2010: Эхний хоёр жил

“Mnet Media” компани Чиүонь, Чиэ, Ыньжон, Хюуминь, Жиёнь таван охиныг гурван жил дуулж бүжихэд сургаж нэгэн хамтлаг болгоод “Эрэгтэй үнсгэлжин” ОАК-ны «Чуөнь сарам» (좋은사람) дууг дуулуулсан нь 2009 оны 4-р сар юм.[2] 6, 7-р сард Чиэ, Чиүонь хоёр хамтлагаас гарч, Тиара (T-ara) өөрөө өмнөх том компаниасаа төрөлжсөн охин компани “Core Contents Media”[3] (CCM) –ийн удирдлаганд шилжжээ. Ахлагч Ыньжон, хөөрхөн Хюуминь, отгон Жиёнь гурав дээр дуучин жүжигчин хоёроос төрсөн хүүхэн Пурам, Сунё Шидэд багтах шахам бэлтгэгдэж асан Суёнь,[4] интернэтэд хөөрхөн царайгаараа танигдсан Кюүри нарыг нэмж аваад зургаан гишүүнтэйгээр дахин зохион байгуулагдаад олны сонирхлыг татаж эхлэсэн гэдэг.[5] 2009 оны 7 сарын 29-нд Кожитмал (거짓말, Lies) зэрэг аятайхан дуугаа анх үзэгчдэд толилуулжээ. Ажигч гярхай нэтчдийн шударга шүүмжийг[6] ухамсарласан Тиара дахиж ам барьж дуулахгүй гэдгээ энэ үед амласан.[7] 9-р сард Ыньжон, Суёнь, Хюуминь, Жиёнь дөрөв Supernova (Хамтлаг) хамтлагтай хамтран Time to Love дууг олонд таашаагдахаар дуулжээ. 11-р сарын 29-нд Тиарагийн анхны бүтэн (студын) «Absolute First Album» цомог худалдаанд гарсан.[8] Оны төгсгөлд Алтан диск шагналаас 4minute хамтлагийн хамтаар “Оны шилдэг шинэ уран бүтээлч” нэр зүүсэн нь өсөх ирээдүйг нь зөгнөсөн хэрэг болов.[9] Цомгийн олон дуунаас «Bo Peep Bo Peep» дууг онцолсон нь зөв болж KBS SBS хоёр гол телевизийн хөгжмийн хөтөлбөрүүд болох Musicbank-т хоёр, Inkigayo-д гурван долоо хоног тэргүүлсэн нь Тиарагийн анхны томоохон түрүү байлаа. 2010 оны 3-р сард өмнөх цомгийг «Но тэмүнэ мичё» (I Go Crazy Because of You) зэрэг дуунуудаар өргөтгөж «Breaking Heart» болгон гаргасан нь Gaon жагсаалтанд нэг удаа тэргүүлсэн байна. [10] 11-р сард «Вэ ирони» (Why Are You Being Like This), «Yayaya» зэрэг дуутай «Temptastic» өргөтгөсөн цомгоо шинэ гишүүн Хуаёнтойгоо хамт үзүүлжээ.

2011-2012: Оргил хоёр жил

Thumb
2011-7-23-ны «Roly-Poly» үзүүлбэр

2011 оны 6-р сард хамтлагийн хоёр дахь гэж хэлэгддэг «John Travolta Wannabe» өргөтгөсөн цомог худалдаанд гарч хамгийн сайндаа 2, 3-р байр эзлэж байв. Харин энэ цомгийн зугаатай бүжигт «Roly-Poly» дуу нь Gaon-ы тоолсноор[11] тэр жилийн хамгийн олон буюу бүгд 2 сая ам.долларын үнэ бүхий [12] 4,680,253 удаа[13] татагдсан байна. Дараа нь Солонгост урьд шалгарсан дуунуудаа японоор дуулж Японд идэвхжүүлдэг болж ,[14] гадаадын хамтлаг дуучдаас анхныхаа долоо хоногт шууд тэргүүн байранд жагсахаар их хувь борлуулсан хамгийн эхний тохиолдол гэдэг шинэ түүхийг бичжээ. 2010 оны төгсгөлөөс хамтлагийн гишүүд нэг нэгээрээ ээлжлэн хамтлагаа ахладаг дүрэм тогтсноор Өньжонгоос Пурам (II), дараа нь Хюминь (III), тэгээд Суёнь (IV), Жиёнь (V)-д ахлагчийн алдар шилжиж байв. 2013 оны намрын байдлаар Кюүри хамтлагийн ахлагч (зургаадугаар) гэдэг тодотголтой байна.[15]

2012 он гарснаар «Lovey-Dovey», «Day by Day» зэрэг дуугаараа үзэгч сонсогчдоо улам бишрүүлж чадсан. 2012 оны 6 сард 18 настай Арөм найм дугаар гишүүн болж, 14 настай Тани гишүүн болохоор бэлтгэгдэж байгаа нь ил болов. Тэр зун Тиара хамтлаг Японы олон хотуудаар аялан тоглосон. Харин 7-р сарын 30-нд Хуаён хамтлагаас гарч байгаа жигтэй мэдээ олны чихийг дэлдийлгэв. "CCM"-ийн захирал Ким Гуан-сү "Тиарагийн 19 ажилтны гомдлыг харгалзан Хуаёнгийг явуулж байна" гэжээ. Хуаён хамтлагийн бусад гишүүдтэй зөрчилдөн үл тэвчих байдал үүссэн шалтгааныг эрсэн хов жив цахим сүлжээгээр нэг тарж байв.[16][17] Намар нь Тиара (T-ara) «Sexy Love»-г солонгос, япон хоёр хэлээр дуулжээ.

2013: Монголд ирсэн жил

2013 он гараад «Bunny Style!» гэсэн шинэ япон дуу гаргасан. 7-р сард Арым хамтлагаас гарч эргээд зургуулаа үлдээд байна. 9-р сард ETV Монголын телевизийн сувгийн урилгаар тухайн үед CCM family-гын хамтлагуудтайгаа хамт солонгос дуу хөгжим сонсогч хүүхэд, залуусын тав зургаан жилийн хүслийг биелүүлж, хүлээлт тайлсан нүсэр тоглолтыг авчирсан.[18][19] Монгол ирэхдээ No9 дууныхаа клипийг хийсан. 10-р сард «Number Nine» дуугаар идэвхжүүлэн «Again» тал цомгоо гаргажээ.[20]

T-ARA-гийн эргэн ирэлт

T-ARA хамтлаг нь 2013 оноос эхлэн 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан боловч 2016 онд хамтлагийн Суёнь, Пурам гишүүд нь T-ARA хамтлагийг орхисон ч Кюүри, Хюуминь, Ыньжон, Жиёнь нар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хамтлагт үлдсэн 4 гишүүд 2017онд 6 сарын 14 нд эргэн ирэлтээ хийж өөрсдийн Whats my name? дуугаа Youtube хуудсандаа цацсан ба чамгүй амжилт үзүүлж чартуудийг тэргүүлж THE SHOW-оос winning comeback stage буюу хамгийн анхны шагналаа авсан юм. Уг шагнал нь тэдний хувьд маш үнэтэй шагнал байсан юм. Учир нь 2015 оноос хойш хийсэн эргэн ирэлтүүдээс хамгийн анхны амжилттай ялалтаа тэд 2017 оны Whats my name дуугаараа авсан юм. Тэдний нэр хүнд 2014 оноос эрс унасан ба маш хэцүү бэрх цаг үеүүдийг давсны эцэст ийнхүү T-ARA хамтлаг нь анхныхаа ялалтаа авсан юм.

Бүрэлдэхүүн

More information Тайзны нэр, Төрсөн нэр ...
Тайзны нэр Төрсөн нэр Давуу чадвар Өндөр Төрсөн өдөр, газар
солонгос латин кирилл монгол
(тайлбарласан)
дан нэр
дуудлага
төрөлх бичиг монгол кирил
큐리QriКюүри[кюрий] 이지현И Жи-хёнь дуулах163 см1986 оны 12 сарын 12 (1986-12-12)
Сөүл
은정EunjungЫньжон, Ынжон, Ынжонг,
Инжон, Энжон, Эньжон
[өньжоонъ] 함은정Хам Өнь-жон үглэх, бүжих167 см1988 оны 12 сарын 12 (1988-12-12)
Сөүл
효민HyominХюуминь, Хюумин[хиуминь] 박선영Паг Сонь-ён үглэх, бүжих167 см1989 оны 5 сарын 30 (1989-05-30)
Пүсань
지연JiyeonЧиёнь, Чиён, Жиён[чиёонь] 박지연Паг Жи-ёнь бүжих, нүүр царай167 см1993 оны 6 сарын 7 (1993-06-07)
Сөүл
Дөрвөн гишүүн
Close

Жиёнь

Thumb

Нэр: Park Jiyeon

Төрсөн өдөр: 1993 6 сарын7

Өндөр: 167см

Жин:47кг

Үүрэг: Хоолой гол бүжигчин Maknae

2016 оны байдлаар тоглосон Кинонууд

  • 2007: KBS – Hello! Miss (Cameo-жижиг дүр) – Drama
  • 2009: MBC – Soul (Гол Дүр) – Drama
  • 2009: MBC – High Kick Through the Roof (Cameo-жижиг дүр) – Drama
  • 2009-2010: KBS2 – God Of Study (Гол Дүр) – Drama
  • 2010: Death Bell 2 (Гол Дүр) – Movie 2011: KBS – Jungle Fish 2 – (Гол Дүр) – Drama
  • 2011: MBC – Ms. Ripley – (Cameo-жижиг дүр) – Drama
  • 2012: KBS – Dream High 2 (Гол Дүр) – Drama
  • 2014: MBC – Triangle (Тусдах дүр) – Drama
  • 2015: Хятад Солонгосын хамтарсан “ENCOUNTER” – Movie

Хюуминь

Thumb

Нэр: Park Hyomin

Төрсөн өдөр: 1989оны 5сарын30

Өндөр: 167см

Жин:46кг

Үүрэг: Реппер гоцлол дуучин


Ыньжон

Thumb

Нэр: Ham EunJung (함은정)

Төрсөн өдөр: 1988.12.12

Өндөр: 168см Жин: 47 кг

Үүрэг: Гоцлол дуучин(lead vocalist), Гоцлол реппэр (lead rapper)



Кюүри

Thumb

Тайзны нэр:Qri (큐리)

Жинхэнэ нэр:Lee Ji Hyun (이지현)

Төрсөн он сар өдөр:1986:12:12

Биеийн жин:41кг

Өндөр:162см

Үүрэг: Хоолой бүжигчин


Бүрэлдэхүүн хамтлаг:

  • T-ARA N4-ийн
  • T-ARA QBS

Орхисон гишүүд

More information Он, сар, Тайзны нэр ...
Он, сар Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр
латин монгол кирил дуудлага төрөлх бичиг монгол кирил
2009 оны эхэнJiaeЧиэ[чиээ]
2009 оны эхэнJiwonЧиүонь[чиүонь] 양지원Ян Жи-үонь 1988 оны 4 сарын 5 (1988-04-05) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
2010-2012HwayoungХуаён[хуаёонъ] 류화영Рё Хуа-ён 1993 оны 4 сарын 22 (1993-04-22) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
2012-2013AhreumАрөм[арөм] 이아름И А-рөм 1994 оны 4 сарын 19 (1994-04-19) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
2009-2017BoramПурам, Бурам[пураам] 전보람Чонь Бу-рам 1986 оны 3 сарын 22 (1986-03-22) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)Чоньжү
2009-2017SoyeonСуёнь, Суён[суёонь] 박소연Паг Су-ёнь 1987 оны 10 сарын 5 (1987-10-05) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)Аньян
Close

Уран бүтээл

Солонгос цомог

Бүтэн цомог
  • «Absolute First Album» («түрүү цомог») (2009)
Өргөтгөн хэвлэлт
  • «Temptastic» (2010)
  • «John Travolta Wannabe» (2011)
  • «Black Eyes» (2011)
  • «Day by Day» (2012)
  • «Again» (2013)

Япон цомог

Бүтэн цомог
  • «Jewelry Box» (2012) (2009)
  • «Treasure Box» (2013)

Зарим дуу

Анх цацагдсан оноор
  • 2009 — «거짓말» (Кожитмал, Lies, «худал»)
  • 2009 — «Bo Peep Bo Peep» (Бо пип бо пип, аялга үг)
  • 2010 — «너 때문에 미쳐» (Но тимүнэ мичё, I Go Crazy Because of You, «чамаас болоод галзуурч байна»)
  • 2010 — «왜 이러니» (Вэ ирони, Why Are You Being Like This?, «юу буруу хийсэн юм бэ»)
  • 2009 — «Yayaya» (Яаяаяа, аялга үг)
  • 2011 — «Roly-Poly» (Роли-поли, аялга үг)
  • 2012 — «Lovey-Dovey» (Лови-дови, гэнэн байдал)
  • 2013 — «Number Nine» (намбээ найнь, «ес дугаар»)
  • 2013 - «Do you know me?»

Conner

Ethan

Kira

Tommy

Trent

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.