Steinway & Sons
From Wikipedia, the free encyclopedia
Steinway & Sons (ихэнхдээ зөвхөн Steinway гэдэг; монгол хөрвүүлэг Штайнвэй энд Санс) компани нь гранд төгөлдөр хуур болон төгөлдөр хуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. Тус компанийг 1853 онд Хайнрих Энгелхард Штайнвег (англиар Henry E. Steinway буюу Хенри Э. Штайнвэй) хүүхдүүдийнхээ хамтаар Нью-Йорк хотод (Манхэттен) үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш Steinway & Sons нь нийт 125 патентыг бүртгүүлсэн байна.[3][4] Steinway & Sons компани нь гранд төгөлдөр хуур болон төгөлдөр хуураа Хамбург, Нью-Йорк хотын Куинс дүүрэгт үйлдвэрлэдэг.[5]
Steinway & Sons | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
Үүсгэн байгуулагдсан | 1853 оны 3 сарын 5[1] |
Төв байр | Европ, олон улсад: Хамбург, Герман[2] |
Удирдлага | Рон/Роналд Лосби, Гидо Циммерманн |
Салбар | Хөгжмийн зэмсэг |
Цахим хуудас | Европ ба олон улс Америк |
2013 оны наймдугаар сард Жон Паулсоны Паулсон & Ко. компани нь Штайнвэй & Санс, мөн тус компанитай нэгэн дээвэр дор байх Селмер Компани, Юнайтед Мюзикал Инструментс болон бусад хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн толгой хувьцаат компани болох Штайнвэй Мюзикал Инструментсийг худалдан авснаас гадна хөрөнгийн биржээс ч гаргасан байна.[6]
Штайнвэй & Санс нь мөн Японд Бостон, Хятадад Эссекс гэх маркийн нэрүүдтэйгээр төгөлдөр хуураа үйлдвэрлэдэг.