Линукс
From Wikipedia, the free encyclopedia
Линукс буюу Linux бол Юникс-төст, POSIX стандартыг баримталдаг, чөлөөт, нээлттэй эхийн програм хангамж хөгжүүлэлт, түгээлтийн зарчимд тулгуурлан бий болсон үйлдлийн систем юм. Линуксийн голлох хэсэг бол Линукс цөм хэмээх үйлдлийн системийн цөм бөгөөд анхлан 1991 оны 10-р сарын 5-д Линус Торвалдс гаргасан байдаг.
- Гарын авлага: Линукс
Хөгжүүлсэн компани / Хөгжүүлэгч | Олон нийт |
---|---|
Програмчлагдсан технологи | Олон (Голлон C ба Ассемблер хэл) |
Үйлдлийн системийн бүл | Юникс-төст1969-04-20; 1880 жилийн өмнө (1969-04-20) |
Үе шат | Шинэчлэгдэж буй |
Кодын загвар | Чөлөөт ба нээлттэй эхийн програм хангамж, мөн Proprietary програм хангамж |
Анхны хувилбар | 1991 |
Marketing target | Персонал компьютер, мобайл төхөөрөмж, эмбэддэд төхөөрөмж, сервер, мэйнфрэйм, суперкомпьютер |
Хэл | Олон хэл дээр |
Available programming languages(s) | Олон |
Ажилладаг платформ | Alpha, ARC, ARM, AVR32, Blackfin, C6x, ETRAX CRIS, FR-V, H8/300, Hexagon, Itanium, M32R, m68k, META, Microblaze, MIPS, MN103, OpenRISC, PA-RISC, PowerPC, s390, S+core, SuperH, SPARC, TILE64, Unicore32, x86, Xtensa |
Цөмийн төрөл | Цул (Линукс цөм) |
Userland | Төрөл бүрийн |
Хэрэглэгчийн интерфейс | Олон |
Лиценз | Many[2] ("Linux" trademark owned by Linus Torvalds[3] and administered by the Linux Mark Institute) |
Линуксийн хөгжүүлэлт бол чөлөөт, нээлттэй эхийн програм хангамжийн хамтын ажиллагааны нэгэн том жишээ юм. Линуксийн цаад эх кодыг ГНУ Нийтийн Ерөнхий Зөвшөөрөл зэрэг зөвшөөрлийн дагуу хэн дуртай нь арилжааны болон арилжааны бус зорилгоор хэрэглэж, өөрчилж, тараах боломжтой.
2014 оны 11-р сарын байдлаар, дэлхийн хамгийн хурдан 500 супертооцоолуурын 97% нь[4], цаашилбал эхний 80 нь Линуксийн ямар нэг хувилбарыг ашиглаж байна.[5]
Линуксийг хэрэглэхэд бэлэн болгон багцалсан хэлбэрийг Линукс тархац гэдэг. Зарим олонд нэртэй тархацуудыг нэрлэвэл: Redhat, Fedora, CentOS, Ubuntu, Suse, Debian, Linux Mint, Slackware, Mandriva гэх мэт байдаг.
Линукс үйлдлийн систем нь Юникс үйлдлийн системээс гаралтай Юникс-төст цөм бүхий нэгэн төрлийн Юникс-төст үйлдлийн систем боловч персональ компьютер хэрэглэгчдийн сонирхон судалдаг маш өргөн тархсан үйлдлийн систем. Linux нь GNU системтэй нэгдэж байж бүрэн үйлдлийн систем болдог. Гэсэн хэдий ч бид өдөр тутам Линуксийг бүрэн үйлдлийн систем байдлаар хэрэглэдэг тул Линукс үйлдлийн систем гэсэн нэр томьёог хэрэглэсэн бөгөөд өөрөөр хэлбэл Линукс үйлдлийн систем гэсэн ойлголтод Линукс кернел болон GNU систем багтаж байгаа болно.
Линуксийн хөгжүүлэгчид нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Линукс, интернэт хоёр салшгүй холбоотой болжээ. Хөгжүүлэгчид интернэтээр хоорондоо холбогдохын тулд цахим шуудан болон news service-д зориулан анхны Линукс програмуудыг зохиожээ. Файл болон принтерийн сервэрүүдээс гадна интернэтийн бусад бүх үйлчилгээнд Линуксийн стандарт програмуудыг хэрэглэдэг юм.