Adobe
From Wikipedia, the free encyclopedia
Adobe (Эдөуби) нь 1982 онд Америкийн Нэгдсэн Улсын Сан Хосе хотноо үүсгэн байгуулагдсан компьютерын програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Бичгийн формат болох PostScript зохион бүтээсэн Жон Варнок, Чарльз Гешке нар энэ компанийг байгуулжээ. Adobe хэмээх нэрийг тэд байшингийх нь араар урсдаг байсан Adobe Creek гэдэг голын нэрээс авчээ. Adobe гэдэг нь испаниар "хатаасан тоосго" гэсэн үг юм байна.