2020 оны Монгол улсын сонгууль From Wikipedia, the free encyclopedia
2020 оны Улсын Их Хурлын сонгууль 2020 оны 6-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, эрх баригч Монгол Ардын Нам 62 суудал авч ялалт байгуулжээ.
| ||||||||||||||||||||||||||||||||||||
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ирц | 73.65 (▼ 0.7 хувь) | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
2019 оны 12-р сарын 20-нд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу, нэг танхимт парламент болох УИХ-ын 76 гишүүнийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр сонгохоор заажээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг тус бүр 2-4 мандат бүхий 29 тойрогт хуваасан. Гадаадад оршин суугаа, сонгуулийн насны 150 мянга гаруй иргэдэд мөн л сонгох эрх олгогдсонгүй.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн. Мөн бие даагчид нэрээ дэвшүүлэх боломжтой бөгөөд 208 бие даагч нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ. Нам эвслүүд болон бие даагчид Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө урьдчилан хянуулсан бөгөөд бие даагчид тойргийнхоо 801 сонгогчийн гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхээ баталгаажуулсан. Нам эвслүүд нэр дэвшигчдээ 2020 оны 5-р сарын 16-ны дотор тодруулж дууссан. Улмаар 13 нам, 4 эвслийн 485, мөн 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгэгдэж өрсөлдсөн.
Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 2020 оны 6-р сарын 2-нд эхэлж, 21 хоног үргэлжлээд 6-р сарын 22-нд дуусав.
Нам | Саналын тоо | % | Суудлын тоо | +/– | ||
---|---|---|---|---|---|---|
Монгол Ардын Нам | 1,795,793 | 44.93 | 62 | –3 | ||
Ардчилсан Нам | 978,890 | 24.49 | 11 | +2 | ||
Та бидний эвсэл | 323,675 | 8.10 | 1 | 0 | ||
Зөв Хүн Электорат Эвсэл | 209,104 | 5.23 | 1 | Шинэ | ||
Шинэ эвсэл | 213,812 | 5.35 | 0 | Шинэ | ||
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл | 41,417 | 1.04 | 0 | Шинэ | ||
Монголын Ногоон Нам | 23,473 | 0.59 | 0 | 0 | ||
Ард түмнээ хайрлая нам | 18,542 | 0.46 | 0 | 0 | ||
Ард түмний олонхын засаглал нам | 13,720 | 0.34 | 0 | Шинэ | ||
Зон олны нам | 8,710 | 0.22 | 0 | |||
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам | 5,142 | 0.13 | 0 | 0 | ||
Гэр хороолол хөгжлийн нам | 4,176 | 0.10 | 0 | Шинэ | ||
Их эв нам | 4,118 | 0.10 | 0 | Шинэ | ||
Хөгжлийн хөтөлбөр нам | 3,521 | 0.09 | 0 | Шинэ | ||
Ард түмний нам | 3,333 | 0.08 | 0 | Шинэ | ||
Дэлхийн монголчууд нам | 591 | 0.01 | 0 | Шинэ | ||
Эх орончдын нэгдсэн нам | 448 | 0.01 | 0 | 0 | ||
Бие даагчид | 348,078 | 8.71 | 1 | 0 | ||
Нийт | 3,996,543 | 100 | 76 | 0 | ||
Хүчинтэй санал | ||||||
Хүчингүй/хоосон санал | ||||||
Санал өгсөн сонгогч | 1,475,895 | 100 | ||||
Бүртгэлтэй сонгогч/ирц | 2,003,969 | 73.65 | ||||
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо, ikon.mn |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.