From Wikipedia, the free encyclopedia
2017 оны Хятадын гран-при (албан ёсоор 2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix) нь дөрөвдүгээр сарын 9-нд Шанхайн Шанхайн олон улсын авто тойруулга дээр зохиогдсон 2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын хоёр дахь уралдаан юм.
Уралдааны мэдээлэл | ||
---|---|---|
2017 оны Формула-1 уралдааны 2-р гараа (төлөвлөсөн ) | ||
Нэр: | 2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix | |
Огноо: | 2017 оны 4 сарын 9 | |
Зохиогдсон газар: | Шанхай | |
Тойрог зам: | Шанхайн авто тойруулга | |
Замын урт: | 305.066 км 56 тойрогт 1-тойрог ≈ 5.451 км | |
Түрүү байрлал | ||
Түрүү байрлалын жолооч: | Нэгдсэн Хаант Улс | Герман |
Хугацаа: | 1:31,678 мин | |
Хамгийн хурдан тойролт | ||
Жолооч: | Нэгдсэн Хаант Улс | Герман |
Хугацаа: | 1:35,378 мин (44-р тойрогт) | |
Шагналын тавцан | ||
Нэгд: | Нэгдсэн Хаант Улс | Герман |
Хоёрт: | Герман | Итали |
Гуравт: | Нидерланд | Австри |
Австралийн гран-пригийн дараа Себастиан Феттел нисгэгчдийн үнэлгээг долоон онооны илүүтэйгээр Льюис Хамилтоноос тэргүүлж байв. Зохион бүтээгчдийн үнэлгээг Феррари баг Мерседес багаас дөрвөн оноо болон Ред Булл багаас 27 онооны илүүгээр тэргүүлэв.
Уралдааны замын хувьд өмнөх жилийнхээс бага зэргийн өөрчлөлт хийгдсэн ба үүнд нэгдүгээр болон наймдугаар эргэлт дээр өндөр хурдтай эргэхээс шалтгаалан дугуйн хашлагыг нэмж өржээ. Хоёрдугаар эргэлтэн дээр зам ба асфальтжуулсан гаралтын бүсийн хооронд дотор нь өвс суулгасан торлог чулуун хавтангууд тавьсан нь жолоочийг замаас гарах хорио болох юм. Мөн түүнчлэн гараа барианы замын хэсгийг шинээр асфальтжуулсан байна.[1]
DRS бүс өмнөх жилтэй адил өөрчлөгдөөгүй бөгөөд хэмжилтийн цэгүүдийн эхнийх нь арванзургаадугаар эргэлтээс 35 метрийн өмнөөс эхлэн гараа-барианы шулуун дээр байна. Хоёр дахь хэмжилтийн цэг нь арванхоёрдугаар эргэлтэн дээр байх ба 14-р эргэлтээс 752 метрийн өмнө DRS-ээ идэвхижүүлэн нээх боломжтой.[1]
Австралийн гран прид өвчний улмаас оролцож чадаагүй Паскаль Вээрлайн Хятадын гран прид ч бас оролцоогүй бөгөөд түүнийг Антонио Жовинаццигаар солив.[2]
Эхний чөлөөт дадлага дээр Ферстаппен 1:50,491 минутанд тойрсон нь хамгийн богино хугацаа байв. Бороо, смогноос шалтгаалан тус дадлагын жолоодлого аюулгүй байдлын үүднээс хоёр удаа удаан хугацаагаар завсарласан ба учир нь аврах нисдэг тэрэгний үзэгдэх орчин хязгаарлагдан очих ёстой эмнэлэгтээ газардаж чадахгүй байгаатай холбоотой.[3]
Уг шалтгаанаар хоёр дахь чөлөөт дадлага ч бас явагдаагүй.
Гурав дахь дадлагын жолоодлого дээр Себастиан Феттел 1:33,336 минут зарцуулсан нь тус өдрийн хамгийн хурдан тойролт байв.[4]
Байрлал тогтоох уралдаан нь гурван хэсгээс бүрдэх ба нийт 45 минутын хугацаатай.
Байр | Жолооч | Зохион бүтээгч | Q1 | Q2 | Q3 | Гараа |
---|---|---|---|---|---|---|
1 | Нэгдсэн Хаант Улс | Герман | 1:33,333 | 1:32,406 | 1:31,678 | 1 |
2 | Герман | Итали | 1:33,078 | 1:32,391 | 1:31,864 | 2 |
3 | Финланд | Герман | 1:33,684 | 1:32,552 | 1:31,865 | 3 |
4 | Финланд | Итали | 1:33,341 | 1:32,181 | 1:32,140 | 4 |
5 | Австрали | Австри | 1:34,041 | 1:33,546 | 1:33,033 | 5 |
6 | Бразил | Нэгдсэн Хаант Улс | 1:34,205 | 1:33,759 | 1:33,507 | 6 |
7 | Герман | Франц | 1:34,453 | 1:33,636 | 1:33,580 | 7 |
8 | Мексик | Энэтхэг | 1:34,657 | 1:33,920 | 1:33,706 | 8 |
9 | Орос | Итали | 1:34,440 | 1:34,034 | 1:33,719 | 9 |
10 | Канад | Нэгдсэн Хаант Улс | 1:33,986 | 1:34,090 | 1:34,220 | 10 |
11 | Испани | Итали | 1:34,567 | 1:34,150 | — | 11 |
12 | Дани | Америкийн Нэгдсэн Улс | 1:34,942 | 1:34,164 | — | 12 |
13 | Испани | Нэгдсэн Хаант Улс | 1:34,499 | 1:34,372 | — | 13 |
14 | Швед | Швейцар | 1:34,892 | 1:35,046 | — | 14 |
15 | Итали[# 1] | Швейцар | 1:34,963 | цаг байхгүй | — | 18 |
16 | Бельги | Нэгдсэн Хаант Улс | 1:35,023 | — | — | 15 |
17 | Франц[# 2] | Америкийн Нэгдсэн Улс | 1:35,223 | — | — | 19 |
18 | Нэгдсэн Хаант Улс[# 3] | Франц | 1:35,279 | — | — | 20 |
19 | Нидерланд | Австри | 1:35,433 | — | — | 16 |
20 | Франц | Энэтхэг | 1:35,496 | — | — | 17 |
107 хувийн хугацаа: 1:39,539 мин (Q1-ийн хамгийн богино хугацаа 1:33,078 мин-тай харьцуулбал) |
Уралдаан бүрийн эхний аравт орсон нисгэгчид 25, 18, 15, 12, 10, 8, 6, 4, 2, 1 гэсэн дарааллаар тус тус оноо авсан.
|
|
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.