1997 оны Азийн санхүүгийн хямрал
From Wikipedia, the free encyclopedia
Зүүн Азийн Санхүүгийн Хямрал нь 1997 оны 7-р сард Тайланд улсад Тай батын ханшийн уналтаар эхлэн, Азийн олон орны мөнгөн тэмдэгт, хувьцааны зах зээл болон бусад хөрөнгийн үнэ ханшид нөлөөлсөн санхүүгийн үймээн буюу санхүүгийн халдварын үе байсан юм. Үүнийг мөн "Зүүн азийн валютын хямрал" болон ОУВС-ын хямрал ч гэж нэрийдэх нь бий. Энэ хямралын илрэл болон түүний үр дагавар илт харагдаж байгаа ч гэсэн, хямралын шалтгаан, хүрээ болон шийдэх арга нь тодорхойгүй хэвээр үлджээ. Индонез, Өмнөд Солонгос болон Тайланд нь тус хямралд хамгийн ихээр, Хонконг, Малайз, Лаос болон Филиппин зэрэг улсууд бага хэмжээгээр нэрвэгдсэн байна. Харин Хятад, Энэтхэг, Тайвань, Сингапур болон Вьетнам зэрэг улсуудад харьцангуй бага нөлөөлжээ. Хэдийгээр Япон энэ хямралд их автаагүй ч, урт хугацааны турш эдийн засгийн хүнд байдалд орсон байна. Дээр дурьдсан бүх улсуудын америк доллартай харьцуулах валютын ханш унасан.