From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Холбооны тойрог (Орос: Ю́жный федера́льный о́круг) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч 7 Холбооны тойргуудын нэг юм. Анх Хойд Кавказын Холбооны тойрог гэсэн нэрээр байгуулагдсан ч тус Холбооны тойргийн бүрэлдэхүүнд орсон Халимаг, Астрахань муж, Волгоград мужууд нь Хойд Кавказад багтдаггүй тул мөн оныхоо 6 сарын 21-нээс одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон байна. Тус улсын баруун өмнөд хэсэгт, Украин, Казахстаны хооронд оршино. Хойд хэсэг нь Понтик-Каспийн тал, өмнөд хэсэг нь Хойд Кавказ. 589,200 км² нутагт 2002 оны тооллогоор 22,907,141 хүн оршин сууж байв (Нягтшил: 38.9/км²). Саяас дээш хүн амтай Донын Ростов, Волгоград зэрэг том хотууд бий.
Южный федеральный округ (Орос) Өмнөд Холбооны тойрог | |
---|---|
ОХУ дахь Өмнөд Холбооны тойргийн байршил | |
Төрийн дуулал: байхгүй | |
Засаг захиргааны төв | Донын Ростов |
Байгуулагдсан | 2000 оны 5 сарын 13 |
Статус Холбооны субъектууд Эдийн засгийн бүсүүд |
Холбооны тойрог 13 багтана 2 багтана |
Код | |
Нутаг дэвсгэр | |
Нутаг дэвсгэр - Холбооны тойрог |
589,200 км² |
Хүн ам (2002 оны хүн амын тооллого) | |
Хүн ам - Хүн амын эрэмбэ - Нягтшил - Хотын - Хөдөөний |
22,907,141 хүн 38.9 хүн / км² |
Албан ёсны хэл | орос бусад |
Засгийн газар | |
Ерөнхийлөгчийн элч | Владимир Устинов |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.ufo.gov.ru/ |
Одоогийн Ерөнхийлөгчийн элчээр ОХУ-ын Хууль зүйн сайд асан Владимир Устинов ажиллаж байна.
Эрт цагт тус бүс нутагт скифчүүд оршин сууж байв. Мөн хазарууд оршин суудаг байсан бөгөөд Астрахань нь хазар хэлээр Рас Тархан гэж нэрлэгддэг байжээ. Дон мөрөн, Ижил мөрний өмнөд адаг, Кубань голууд урсана.
Өмнөд Холбооны тойргийг бүрдүүлэгч субъектуудыг засаг захиргааны төвүүдийн нь хамт дор жагсаав. Бүгд Найрамдах Улсуудыг одоор тэмдэглэсэн болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.