Өлзийт (Хэнтий)
Хэнтий аймаг, Өлзийт сум / From Wikipedia, the free encyclopedia
Өлзийт нь засаг захиргааны хувьд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг болох тосгон юм.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 386-р тогтоолоор Өлзийт сум, Чандганы Сангийн аж ахуйг анх байгуулах шийдвэр гарч, 1977 оны 03-р сарын 17-нд 20-иод ажиллагсадтайгаар анхны шаваа тавьсан түүхтэй. Өлзийт тосгон нь нийт 1105 хүн амтай.
Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 2000 онд Хэрлэн сумын Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан.
Өлзийт тосгон нь Улаанбаатар хотоос 287 км, аймгийн төвөөс 50 км зайд байрладаг.
Төв засмал замаас 12 км зайд байрлах тус тосгон Өмнөдэлгэр, Мөрөн , Жаргалтхаан сум болон Тахилгат тосгонтой хиллэдэг.