From Wikipedia, the free encyclopedia
Янни (гре. Yanni) нь Грекийн бие даан төгөлдөр хуур тоглож сурсан, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн продюссер хүн юм (Грекийн Хрисомаллисд 1954 оны 11-р сарын 14-ны өдөр төрсөн). Тэрээр залуу насны амьдралаа АНУ-д өнгөрүүлсэн юм.
Янни | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Ианнис Хриссомаллис |
Гарал | Грек, Каламата |
Хөгжмийн урсгал | Contemporary instrumental,[1][2] instrumental,[3] crossover,[4] New Age (disavowed by artist)[3][5][6] |
Мэргэжил | Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн продюсер |
Зэмсэг | төгөлдөр хуур, даралтат хөгжим |
Идэвхтэй | 1980–одоо |
Студи | Private Music/Windham Hill/BMG Virgin/EMI Image Entertainment Yanni Wake/Disney Pearl Series |
Хамтардаг уран бүтээлчид | Chameleon |
Цахим хуудас | Албан ёсны цахим хуудас |
Тэрээр хүүхэд байхдаа бэлтгэсэн хөгмжийн товч бичлэгээ өөрийн хөгжимдөө ашигладаг байв. Янни жааз, сонгодог, зөөлөн рокийг хослуулж тоглодог. Хөгжмийн энэхүү жанр төрөл арилжааны радио болон телевизэд тийм ч тохиромжтой биш байлаа. Түүний видео олон нийтийн телевизээр цацагдаж, концертоо түүхийн хөшөө дурсгал бүхий газар хийснээр олон улсад танигдаж эхэлсэн юм.
Түүний алдартай концерт нь Yanni Live at the Acropolis байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн ашигтай орлого сайтайгаар хоёрдугаарт орж байв. Янни түүхийн алдартай хотууд болох Энэтхэгийн Tаж Махал, Хятадын Хориотой хот, Арабын нэгдсэн Эмират улсын Бурж Халифа, Оросын Kремль, болон Пуэрто Рикагийн Эл морро кастль-д тоглолтоо хийж байв.
Яннигийн 14 альбом биллбордын "Top New Age Album" төрөлд нэгдүгээр байранд орж байжээ. Үүнээс хоёр альбом (Dare to Dream болон In My Time) нь Грэмийн шагнал авч байв. 2011 оны сүүл гэхэд Яанни дэлхийн 20 гаруй орны 2 сая гаруй хүний хүний өмнө амьд концертоо толилуулсан байна. Тэрээр 35 гаруй платиум болон голдон альбомтой бөгөөд нийтдээ 20 сая хувь борлогдсон.
Тэрээр удаан хугацаанд олон нийтийн телевизид хувь нэмрээ оруулж, арилжааны телевизийн нэвтрүүлэг ялангуяа Tour de France, World Figure Skating Championships, U. S. Open Tennis Championships болон Olympic Games зэрэг спортын нэвтрүүлэгт түүний хөгжмийг ашиглаж байв. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжимчдийг ажиллуулдаг бөгөөд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглуулж, олон үндэстний холимог хөгжмийн урсгалыг бий болгож чаджээ.
Янни бүр багаасаа хөгжмийн авьяастай нь харагдаж байлаа. Тэрээр анх зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлжээ. Түүний эцэг эх нь хүүгээ өөрийн эрчээр, өөрийн арга барилаар ямар нэг хөгжмийн албан ёсны сургуулилтгүйгээр хичээллэхийг нь дэмждэг байлаа. Өөрөө өөртөө багшилсан тэрээр уламжлалт хөгжмийн нотоос илүүтэйгээр өөрийн боловсруулсан “хөгжмийн товч бичлэг”-ийг бага байхаасаа ашиглаж эхэлжээ. Яанни 14 настайдаа 50 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд Грекийн улсын амжилтыг тогтоож байжээ. 1972 онд тэрээр Миннесотагийн их сургуульд суралцахаар Грекээс АНУ руу иржээ. Ингээд 1976 онд сэтгэл судлалын бакалавр зэрэгтэй сургуулиа дүүргэжээ. Оюутан байхдаа Яанни рок хамтлагт тоглодог байсан бөгөөд төгөлдөр хуур, бусад даралтат хөгжмийн зэмсэгээр хичээллэж байжээ.
Янни Минниаполист суурилсан Chameleon роск хамтлагт орсон бөгөөд хамтлагийн үүсгэн байгуулагч, бөмбөрчин Чарли Адамтай хамтарч байв. Хамтлагаасаа гарсны дараа Янни киноны дууны ажил хийхээр Лос Анжелосыг зорьжээ.
1980 онд Янни анхны альбом Optimystique-оо бичүүлсний дараа 1984 онд Atlantic Records, 1989 онд Private Music нэртэйгээр гаргаж байв. Янни 1987 онд хамтлагаа байгуулж, 1988 оноос төгөлдөр хуурч/дуучин John Tesh, бөмбөрчин Charlie Adams-ны хамтаар анх гаргаж байсан альбом Keys to Imagination, Out of Silence, болон Chameleon Days –д орсон аялгуугаар аялан тоглолтоо хийж эхэлсэн байна. Аялан тоглолтын гол зүйл нь Янниг олон нийтэд танигдах суурийг тавьж өгсөн гэж үздэг Dallas Symphony Orchestra байлаа. Яанни ийн тоглож, нийтэд танигдаж эхэлсэн нь яг цаг үеэ зөв олсон явдал байв.
1993 оны 9-р сард Yanni Live at the Acropolis концертыг өөрийн төрөлх нутаг Грект хийжээ 2.2 1990-ээд он: Acropolis, дэлхийд танигдаж эхэлсэн үе, уналтын үе ба дахин сэргэсэн гарч ирсэн үе 1992 онд Dare to Dream-аа гаргасан бөгөөд энэ анх Грэмийн шагналд нэр дэвшсэн альбом нь байв. Энэхүү цомогт орсон The Flower Duet (Lakmé, 1883) Léo Delibes'-д суурилсан "Aria" дуу нь British Airways-ны шагналыг хүртсэнээр алдаршжээ. 1993 онд In My Time цомгоо гаргаж, Грэмийн шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшжээ. 1993 он 9-р сард Yanni Live at the Acropolis концертоо 2,000 жилийн настай /түүхтэй/ Афены Акрополисийн Herodes Atticus Theater –т толилуулсан бөгөөд 1994 онд цомог болон DVD-гээ гаргажээ. Acropolis нь Яннигийн анхны амьд цомог нь байсан бөгөөд Ираны хөгжмийн удирдаач Shahrdad Rohani-аар удирдуулсан бүрэн хэмжээний оркестор болох Royal Philharmonic Orchestra багтсан байна. 1997 оны 3 сард Яанни Энэтхэгийн Таж Махалд өөрийн концертыг тоглож, хүлээн зөвшөөрөгдөж чадсан баруун цөөн хэдэн жүжигчдийн нэг болсон юм. Үүний дараагаар тэрээр БНХАУ-ын Бээжин, Хориотой хотод орчин үед түүх, дурсгал агуулсан тайзан дээр концертоо толилуулсан барууны анхны жүжигчин байв.
2000 онд Яанни нь хэсэг хугацаагаар буюу хоёр жил завсарласны дараагаар If I Could Tell You-г гаргасан нь 7жилийн хугацаанд студид хийсэн анхны цомог байлаа. Эхний долоо хоногтоо энэ цомог 55,000 хувь зарагдсан бөгөөд Billboard –д 20- д орж байв. Яаннигийн 2003 онд гаргасан Ethnicity цомогт тэрээр дэлхийн орон орны соёлг илэрхийлжээ. Харин Яанни олон үндэстний соёлын өнгө, гоо сайхан энэхүү ethnicity-д туссан байгаа гэжээ. Энэхүү цомог гарах үеэр мөн Яанниг үгээр илэрхийлэх нь нэртэй түүний намтар хэвлэгджээ. Billboard Magazine нь Ethnicity аялан тоглолтыг тэр жилийн хамгийн том 4 тоглолтын нэг байлаа гэж үзжээ. 2003 оны 10 сарын 23-ны өдөр Яанни 2003 World Series-ийн 5-р тоглолтын өмнө The Star-Spangled Banner-г даралтат хөгжмийн зэмсэгээр тоглож сонирхуулжээ. 2004 оны 5 сарын 6-нд Миниэсотагийн их сургууль Яанни Doctor of Humane Letters зэрэг олгожээ. Yanni Mexicanisimo цомгоо 2010 онд Мексикийн хоёр зуун жилийн ойд зориулан гаргасан бөгөөд ардын хөгжимтэй хослуулан Мексик улсад хүндэтгэл үзүүлжээ. Дуучин – ая зохиогч Pepe Aguilar болон дуучин-жүжигчин Lucero нартай хамтарчээ. Энэ нь 2011 оны шинэ үеийн цомгийн 7-д бичигдэж байв.
Янни 2012 оны аялан туршид оркестр хөгжим болон vocalists-ийн хамт үдшийг өнгөрүүлж байв. Тэрээр тоглож байхдаа цахилгаан даралттай болон акустик төгөлдөр хуур болгон тайзыг хувааж, өөрөөө оркестроо удирддаг. Яанни Чили, Аргентин, Бразил улсад 2010 оны 9-р сард, Пуэрто-Рикод 2010 оны 11 сард тус тус “Yanni Live in South America” аялан тоглолтоо хийжээ. 2011 оны 1 сард Мексик, 2 сард Панамд аялан тоглолтоо хийсний дараа тэрээр Канад болон АНУ-ын 43 газар тоглолтоо хийв. 2011 оны 9-10 сард Зүүн Европ болон Ази тивийн Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Дубай, Оман, Орос зэрэг улсад 15 тоглолт хийжээ. Acropolis, Taj Mahal, болон Royal Albert Hall-д тоглолтоо хийж байсан бөгөөд 2011 оны 12 сард Пуэрто Рикогийн El Morro-д хийсэн тоглолт нь PBS-ийн нилээд онцгой тоглолт болсон юм. Үүгээрээ CD, DVD –гаргажээ.
Янни Public Broadcasting Service (PBS) –тэй сан арвижуулах чиглэлээр нилээд залуугаасаа хамтран ажиллаж эхэлжээ. Уг байгууллагад 13 гаруй сая ам.доллар болгон өсгөжээ. Yanni Live at El Morro, Puerto Rico (2012)-д Янни 10 дахь удаагаа PBS-тэй хамтран ажиллажээ.
Янни World Wide Fund for Nature (the World Wildlife Fund, WWF)-ийг хамгаалахад чиглэсэн "Panda Adoption Kit" хөтөлбөрийг ивээн тэтгэсэн бөгөөд 2012 оны 4 сарын 17-ноос 8 сарын 19-ний өдөр хүртэл Хойд Америк дахь аялан тоглолтын үеэр 50 000 ам.долларын хандив өргөжээ.
Он | Цомгийн нэр | Тайлбар |
---|---|---|
1984 | Optimystique | |
1986 | Keys to Imagination | |
1987 | Out of Silence | |
1988 | Chameleon Days | |
1989 | Niki Nana | |
1990 | Reflections of Passion | |
1991 | In Celebration of Life | |
1992 | Dare to Dream | Грэмийн шагналд нэр дэвшсэн нью эйж урсгалын цомог[7] |
1993 | In My Time | Грэмийн шагналд нэр дэвшсэн нью эйж урсгалын цомог[7] |
2000 | If I Could Tell You | |
2003 | Ethnicity | |
2009 | Yanni Voices (англи) | Англи хувилбар нь нью эйж урсгалын цомгууд дунд борлуулалтаараа 2009 онд 2, 2010 онд 5-д орсон.[8] |
Yanni Voces (испани) | ||
2010 | Yanni Mexicanisimo | 2011 онд нью эйж урсгалын цомгууд дунд борлуулалтаараа 7-д орсон[9] |
2011 | Truth of Touch | 2011 оны хамгийн сайн борлуулалттай нью эйж урсгалын цомог[7][9] |
Он | Аялан тоглолт / Цомог | Тайлбар |
---|---|---|
1987 | Out of Silence | |
1988 | Chameleon Days | |
1990 | Reflections of Passion | |
1991 | Revolution in Sound | |
1992 | Dare to Dream | |
1993 | Yanni Live, The Symphony Concerts 1993 | |
1994 | Yanni Live, The Symphony Concerts 1994 | Акрополис |
1995 | Yanni Live, The Symphony Concerts 1995 | Роял Альберт Холл |
1997 | Tribute | Таж Махал, Хориотой хот |
2003–4 | Ethnicity | |
2004–5 | Yanni Live! | 2006, 2007 онд нью эйж урсгалын цомгууд дунд борлуулалтаараа 4-т орсон.[8] |
2008–9 | Yanni Voices | |
2010 | Yanni in Concert | Өмнөд Америк (9 сар), Пуэрто-Рико (11 сар) |
2011 | Мексик (1 сар), Панам (2 сар), АНУ (3-5 сар) | |
Зүүн Европ, Ази (10-11 сар) | ||
2011 | Yanni Live at El Morro, Puerto Rico | 12 сар |
2012 | An Evening with Yanni | Мексик, АНУ, Канад (3-8 сар), Чили, Аргентин, Бразил (9-10 сар) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.