From Wikipedia, the free encyclopedia
Төгөлдөр хуур | |
---|---|
англ.: Piano, итал.: Pianoforte, герм. Klavier | |
Гранд төгөлдөр хуур ба босоо төгөлдөр хуур | |
Ангилал | Чавхдаст хөгжмийн зэмсэг даралтат хөгжмийн зэмсэг |
Дуугаралтын цараа | |
Ойр төрлийн зэмсэг |
Челеста, чембало, янчир |
Хөгжимчин | |
Төгөлдөр хуурчдын жагсаалт Ангилал:Төгөлдөр хуурч |
Төгөлдөр хуур (лат. клавис „түлхүүр“, „товчлуур“ гэсэн үгтэй мөн дүйцнэ) гэдэг нь хуучны алхан төгөлдөр хуурыг цааш нь хөгжүүлсэн орчин үеийн хэлбэр нь юм. Алхан төгөлдөр хуурын товчлуурыг дармагц жижигхэн алх тусгай механик үйлдлээр чавxдасыг цохин дуугардаг хөгжмийн зэмсэг юм. Төгөлдөр хуурын дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг нэр нь Пианофорте эсвэл товчлон Пиано гэх ба үүний учир нь алхан төгөлдөр хуураар анх удаа дууны хөгийг тасралтгүйгээр аяархан (пиано) ба чанга (форте) хоёрын хооронд өөрчлөн тоглох боломжтой болжээ. Өнөө үед төгөлдөр хуурын далавчит (англиар grand piano) ба пианино (англиар upright piano) гэсэн үндсэн хэлбэрүүд байдаг. Сүүлийн хувилбарыг ярианы хэлэнд жирийн „төгөлдөр хуур“ хэмээн хэрэглэдэг.
Орчин үеийн төгөлдөр хуурыг тоглож буй талаас нь үзвэл даралтат хөгжмийн зэмсэг, дуу гаргалтыг өдөөж буй талаас нь харвал цохилуурт хөгжмийн зэмсэг харин хэлбэлзлийн медиум талаас нь харвал чавхдаст хөгжмийн зэмсэг юм.
Клавис (латинаар „түлхүүр“) гэх үг нь дундад зууны хөгжмийн онолд үсгээр тэмдэглэдэг дууны эгшгийн шатлалын нэр байв. Учир нь энэ үсгэн эгшиг нь заримдаа орган хөгжмийн товчлуур дээр шууд бичигддэг байснаас үүдэн клавис гэсэн нэртэй товчлуур хүртэл байсан аж. Хөгжмийн нотонд үсэгт эгшиг нь эгшгийн шугамт системийн өмнө бичигддэг байсан ба эндээс бас хөгжмийн түлхүүр гэх ойлголт бий болжээ. Англи хэлний key гэх үг нь олон утгыг илэрхийлэх ба үүнд түлхүүр, эгшгийн шатлал, товчлуур, хөгжмийн түлхүүр гэх зэргээр өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.[1]
Бүх товчлуурыг нэгтгээд clavis (клавис-„товчнууд“) нь францын clavier (клавиэр) „товчлуур“, германы Clavier (клавийр-„товчлуур“) хэмээн нэрлэнэ. Монгол хэлэнд дээр өгүүлсэнчлэн бүх өнгийг (зөөлнөөс чанга руу) хоорондоо тасралтгүйгээр гаргадагаас шалтгаалан төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур хэмээн нэрлэсэн байх магадлалтай.[баримт хэрэгтэй] 18-р зууны төгсгөл гэхэд бүх даруулт хөгжмийн зэмсгийг, мөн түүнчлэн орган (салхин төгөлдөр хуур)-ыг хүртэл, түүний дуу үүсгэх төрөл зүйлээс үл хамааруулан төгөлдөр хуур нэрийн дор нэгтгэжээ (Себастиан Вирдунг, 1511; Якоб Адлунг, 1758).
Далавчит төгөлдөр хуураас (хэвтээ чавxдастай) илүүтэйгээр пианиног (итал. „жижиг пиано“, босоо чавxдаст) ихэнхдээ төгөлдөр хуур хэмээх нэршлээр түүний хүрээг хязгаарлах бас бий. Харин цахилгаан, дижитал даралтат хөгжим бий болсноос хойш механикаар дуу гаргадаг хийц бүхий хөгжмийн зэмсгүүдийг төгөлдөр хуур гэх боловч пианогийн хувьд дижитал хувилбарыг нь ч бас дижитал пиано хэмээн нэрлэдэг хэвээр үлджээ.
Чавxдаст даралтат хөгжмийн зэмсгүүд нь түүхэн гарал нь монохордоос үүсэлтэй.
Wiktionary: Төгөлдөр хуур – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.