![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Kublai_Khan.jpg/640px-Kublai_Khan.jpg&w=640&q=50)
Юань улсын төрлийн вангуудын жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
Хубилай хаан Их Монгол улсын хаан ширээг 1264 онд албан ёсоор авсан. Тэрээр хааны ургийн ноёдыг өөртөө татахын тулд тэдгээрт элдэв цол хэргэм шагнах, газар нутаг, хот балгадыг соёрхох бодлого баримтлаж байжээ. Өмнө нь хааны ургийнханд ван цол олгож байсан хэдий ч тэр нь нэр төдий зүйл байсан. Харин Хубилайн үеэс эхлээд хятад цол чимэг бүхий цол хэргэм олгож эхэлсэн. Тухайн үед тэдгээрийг нийтэд нь Жу ван (諸王) гэж нэрлэж байсан (үүнийг монголоор Олон ван, Угсаа төрлийн ван, Төрлийн ван гэх мэтээр нэрлэж байсан).
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Kublai_Khan.jpg/320px-Kublai_Khan.jpg)