Энэтхэг
From Wikipedia, the free encyclopedia
Энэтхэг, албан ёсоор Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (хинд. भारत गणराज्य, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай, хүн амын тогоороо хоёрдугаарт, эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ.[21]
Бүгд Найрамдах Энэтхэг Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠡᠨᠡᠳᢈᠡᢉ ᠤᠯᠤᠰ भारतीय गणराज्य Republic of India | |
---|---|
Төрийн дуулал: "Jana Gana Mana"[2][3] "Та бүх хүмүүсийн оюун ухааны захирагч юм"[4][2] | |
Үндэсний дуу | |
Нийслэл | Шинэ Дели 28°36′50″N 77°12′30″E |
Томоохон хот | |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Уугуул хэлнүүд | 447 хэлнүүд[lower-alpha 2] |
Шашин (2011) |
|
Ард түмний нэршил | Энэтхэгчүүд |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Драупади Мурму |
• Дэд Ерөнхийлөгч | Жагдип Данкар |
• Ерөнхий Сайд | Нарендра Моди |
• Ерөнхий шүүгч | Удай Умеш Лалит |
• Лок Сабхагийн дарга | Ом Бирла |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Рааже сабха-"Улсын чуулган" |
• Доод танхим | Лок сабха-"Ардын чуулган" |
Тусгаар тогтнол | |
• Доминион | 8 сарын 15, 1947 |
1 сарын 26, 1950 | |
Газар нутаг | |
• Нийт | 3,287,263 (Нэхэмжлэгдсэн нутаг дэвсгэр) 3,166,391 (Бодит харьяаллын нутаг дэвсгэр)[12] км2 (7) |
• Усны эзлэх талбай (%) | 9.6 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,375,586,000[13] (2) |
• 2011 тооллого | 1,210,854,977[14][15] (2) |
• Нягтаршил | 417.7/км2 (19) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $11.665 их наяд[16] (3) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $8,293[16] (128) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $3.469 их наяд[16] (5) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $2,466[16] (143) |
ОТББИ (2011) | 35.7[17][18] дундаж · 98 |
ХХИ (2021) | ▼ 0.633[19] дундаж · 132 дахь |
Мөнгөний нэгж | Энэтхэг рупи (₹) (INR) |
Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
Огнооны формат |
|
Жолооны тал | зүүн гарын[20] |
Утасны томьёо | +91 |
ISO 3166 код | IN |
Домэйн нэр | .in |
Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ.[22] Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв.
18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа.[23]