Хирохито (яп. 裕仁) буюу Эзэн Хаан Шоова (яп. 昭和天皇) (1901 оны 4-р сарын 29 – 1989 оны 1-р сарын 7) уламжлалт дэс дараагаар Японы 124 дөх Эзэн Хаан бөгөөд 1926 оны 12-р сарын 25-наас 1989 онд насан эцэс болтлоо хаанчилсан.
Хирохито / Эзэн Хаан Шоова | |
---|---|
Японы Эзэн Хаан | |
Хирохито дүрэмт хувцсаа өмссөн байгаа нь | |
Хаанчлал | 1926 оны 12-р сарын 25 – 1989 оны 1-р сарын 7 |
Япон | 裕仁 / 昭和天皇 |
Төрсөн огноо | 1901 оны 4-р сарын 29 |
Төрсөн газар | Японы Токио хотын Аояма ордон |
Өнгөрсөн огноо | 1989 оны 1-р сарын 7 |
Өнгөрсөн газар | Токио хотын Фукиагэ ордон |
Өмнөх | Эзэн Хаан Тайшоо |
Удаах | Эзэн Хаан Акихито |
Их хатан | Кожүн Хатан |
Хүүхэд | Шигеко, Тэрү Гүнж Сачико, Хиса Гүнж Казуко, Така Гүнж Ацүко, Ёри Гүнж Акихито, Цүгү Ханхүү (Угсаа залгамжлах ханхүү) Масахито, Ёши Ханхүү (Хитачи Ханхүү) Такако, Сүга Гүнж |
Дуулал | Кими га Ёо |
Эцэг | Эзэн Хаан Тайшоо |
Эх | Тэймэй Хатан |
Ургийн овог | Яматогийн угсаа |
Гадаад улс орнуудад Хирохито[1] хэмээх өөрийнхөө нэрээр алдаршсан түүнийг Японд өдгөө нас барсных нь дараах нэр болох Эзэн Хаан Шоова нэрээр бичдэг бөгөөд гадаад улсын эрдэмтэд ч ийнхүү бичдэг болж байна. Шоова хэмээх нэр нь Эзэн Хааны хаанчилсан жилүүдэд оноосон Японы эриний нэр бөгөөд Эзэн Хааныг нас барахад түүний нэр болсон юм[2].
Шоовагийн эрин Японы хамгийн урт эрин болсон бөгөөд энэ үед Японы нийгэмд маш том өөрчлөлт хийгдсэн. Түүний хаанчлалын эхэн үед Япон аж үйлдвэрийн бааз суурь хязгаарлагдмал, хөдөөний улс байлаа. 1930-аад онд Японыг цэрэгжүүлж, улмаар Дэлхийн хоёрдугаар дайнд орсон юм. Япон үг дуугүй бууж өгснөөр дайн дууссаны дараа, Япон АНУ-ын захиргаан дор байх хугацаанд Эзэн Хаан Япон улсыг өөрчлөн байгуулах үйлсэд хамтран зүтгэж, Япон улсаа ихэд хотожсон, дэлхийн аж үйлдвэр, технологийн хүчирхэг гүрнүүдийн нэг болохыг үзэж чадсан билээ.
Тайлбар
Лавлах материал
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.