![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/ChinaHulunbuirEvenk.png/640px-ChinaHulunbuirEvenk.png&w=640&q=50)
Эвэнх өөртөө засах хошуу
From Wikipedia, the free encyclopedia
Эвэнх өөртөө засах хошуу[1] (Хятад: 鄂温克族自治旗 Èwēnkèzú Zìzhìqí) - Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харъяалагддаг өөртөө засах хошуу.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/ChinaHulunbuirEvenk.png/320px-ChinaHulunbuirEvenk.png)
Нутаг дэвсгэр - 19,111 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 146,808.[2] Хошууны захиргааны газар Баянтохой балгасанд байрладаг. Эвэнх угсаатны хувьд Хятад дахь хамгийн дээд (улсын гуравдугаар) түвшний өргөмжит засаг захиргааны нэгж нь болдог.
Хүн амын дийлэнх олонхийг Хятадууд эзлэдэг бол 27,517 Монголчууд 18.74%-г эзлэж байна. Онцгойлон дурдахад тус хошуунд Хятад дахь Буриад Монголчуудын төвхнөсөн нутаг болох "Шинэхэн" (бур. Шэнэхэн) баруун, зүүн хоёр сум байдаг. Мөн Имин голын эргээр Өөлд Монголчууд байдаг ажээ.