Шинэ Орлеан
From Wikipedia, the free encyclopedia
Шинэ Орлеан (Англиар New Orleans; Францаар La Nouvelle-Orléans) нь Америкийн Нэгдсэн Улсын томоохон боомт, Луизиана муж улсын хамгийн том хот юм.
Шинэ Орлеан
La Nouvelle-Orléans (Франц) | |
---|---|
New Orleans | |
"The Crescent City", "The Big Easy", "The City That Care Forgot", "NOLA", "The City of Yes", "Hollywood South", "The Creole City" | |
Улс | АНУ |
Муж | Луизиана |
Париш | Орлеан |
Байгуулагдсан | 1718; 306 жилийн өмнө (1718) |
Үүсгэн байгуулагч | Жан-Батист Ле Муан де Бьенвиль |
Этимологи | II Филипп (Орлеаны гүн) (1674–1723) |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захирагч-зөвлөл |
• Хотын дарга | Латойя Кантрелл (АН) |
• Зөвлөл | Шинэ Орлеаны хотын зөвлөл |
Газар нутаг | |
• Нэгдмэл хот-париш | 906.10 км2 (349.85 бээр2) |
• Газар | 438.80 км2 (169.42 бээр2) |
• Ус | 467.30 км2 (180.43 бээр2) |
• Бөөгнөрөл | 9,726.6 км2 (3,755.2 бээр2) |
Өндөр | −2 - 6 м (−6.5 - 20 фут) |
Хүн ам | |
• Нэгдмэл хот-париш | 383,997 |
• Хотын нутаг | 963,212 (АНУ: 49-д) |
• Нягтрал | 1,376.0/км2 (3,563.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 1,270,530 (АНУ: 45-д) |
Иргэдийн нэршил | Шинэ Орлеанчууд |
ДНБ | |
• Нэгдсэн хот-париш | $29.147 тэрбум (2022) |
• ХБСБ | $94.031 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−6 (CST) |
• Зун (ЗЦ) | UTC−5 (CDT) |
Бүсийн дугаар | 504 |
МБХС код | 22-55000 |
ГНМС онцлог ID | 1629985 |
Вэб сайт | nola |
Тус хот нь Луизиана муж улсын зүүн өмнөд хэсэгт, Миссисипи мөрний эрэг дээр оршино.
Хотын нэр нь Орлеаны гүн II Филиппийн нэрнээс гаралтай. Шинэ Орлеан хот нь олон хэлтний, олон янзын соёлын өвүүдээр баялаг[6] бөгөөд архитектур, дуу хөгжим (жаз хөгжмийн төрсөн нутаг),[7][8], жил тутмын баяр наадмуудаараа алдартай. Хотыг Америкийн "хамгийн өвөрмөц" хот[9][10][11][12][13] гэх нь олонтаа. 2005 оны 8 сард гарсан Катрина хар салхи Шинэ Орлеан хотыг дайрч сүйтгэж байсан түүхтэй.
Наполеон 1803 онд Луизиана мужийг АНУ-д худалдсан нь "Луизианагийн худалдан авалт" гэгдэх болсон. Үүний дараа хот Америк, Франц, Креол, Африкчуудын шилжилт хөдөлгөөнөөр хурдацтай хөгжиж эхлэв. Цагаачлалын дараагийн давалгаа нь Ирланд, Герман, Италичууд сууршихаас үүдэлтэй байжээ. Боолын хөдөлмөрийг ашиглан томоохон тариалангийн талбайд тариалсан элсэн чихэр, хөвөн нь тухайн үеийн орлогын гол эх үүсвэр болж байжээ.