Чикаго
From Wikipedia, the free encyclopedia
Чикаго (Англи: Chicago, дуудлага: [ʃɪˈkɑːgoʊ]; сонсох) хот нь АНУ-ын Иллиной муж улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд АНУ-даа 2019 оны байдлаар 2,716,450 (дагуул хотуудтайгаа нийлээд 10 сая орчим) байнгын оршин суугч иргэдийн тоогоороо 3 дахь том хот юм. Даяарчлал ба Дэлхийн хотууд судалгааны төвөөс гаргасан үзүүлэлтээр дэлхийн 7 дахь том хотоор 2012 онд шалгарсан. Дэлхийн хоёрдогч хүчин чадал бүхий О'Хэйр олон улсын нисэх буудал Чикаго хотод харьяалагдах ба 2008 онд уг хот 45.6 сая гадаадын болон дотоодын зочид жуулчдыг хүлээн авсан байдаг. Хотыг "Chi-city" (Чи-хот), "Windy city" (Салхит хот), "Second city" (Хоёрдогч хот) гэх мэтээр нэрлэх нь түгээмэл байдаг. (Чикаго хотыг англиар Шикаго гэж дууддаг).
Чикаго
Chicago | |
---|---|
Салхитай хот болон бусад | |
Латин: Urbs in Horto (Цэцэрлэгт хот); Би тэгнэ | |
Улс | АНУ |
Муж | Иллиной |
Тойрог | Күүк болон ДүПэйж |
Суурьшсан | 1780; 244 жилийн өмнө (1780) |
Нэгтгэсэн (суурин) | 8 сарын 12, 1833; 190 жилийн өмнө (1833-08-12) |
Нэгтгэсэн (хот) | 3 сарын 4, 1837; 187 жилийн өмнө (1837-03-04) |
Үүсгэн байгуулагч | Жан Батист Пуэн дю Сабль |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл |
• Биет | Чикаго хотын зөвлөл |
• Хотын дарга | Брэндон Жонсон (АН) |
• Хотын нярав | Мелисса Коньярс-Эрвин (АН) |
Газар нутаг | |
• Хот | 607.44 км2 (234.53 бээр2) |
• Газар | 589.82 км2 (227.73 бээр2) |
• Ус | 17.62 км2 (6.80 бээр2) |
Өндөр [1] (дундаж) | 182.02 м (597.18 фут) |
Хамгийн өндөр цэг – Цэнхэр арлын ойролцоо | 205 м (672 фут) |
Хамгийн нам цэг – Мичиган нуур дээр | 176 м |
Хүн ам | |
• Хот | 2,746,388 |
• Тооцоо (2022)[3] | 2,665,039 |
• Байр |
|
• Нягтрал | 4,656.33/км2 (12,059.8/бээр2) |
• Хотын нутаг | 8,671,746 (АНУ: 3-т) |
• Нягтрал | 1,432.1/км2 (3,709.2/бээр2) |
• Бөөгнөрөл | 9,618,502 (АНУ: 3-т) |
Иргэдийн нэршил | Чигагочууд |
ДНБ | |
• Чикаго (ХБСБ) | $832.9 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−06:00 (ТЦБ) |
• Зун (ЗЦ) | UTC−05:00 (ТЗЦ) |
ЗИП кодууд | 606xx, 607xx, 608xx |
Бүс нутгийн кодууд | 312, 773, 872 |
МБХС код | 17-14000 |
ГНМС онцлог ID | 0428803 |
Вэб сайт | chicago |
Мичиган нуурын баруун эрэг дээрх уг суурин 1833 онд газрын зураг дээр 350 хүн амтай тосгон байсан бөгөөд 1837 онд хотын статустай болжээ. 1871 оны 10 дугаар сарын 8-10-ны хооронд "Их гал түймэр" (The Great Fire) болж хот их сүудэж олон зуун хүн нас барсан боловч "Их гал түймэр"-ийн дараа хот эрчимтэй хөгжиж өргөжсөн байна. 1890 онд Чикаго хот Нью-Йоркийн дараа 1,1 сая хүн амтай АНУ-ын хоёр дахь том хот болж байжээ.
Чикаго бол олон улсын санхүү, соёл урлаг, худалдааны бөгөөд аж үйлдвэр, боловсрол, технологи, тээврийн төв юм. Энд Boeing, Kraft Heinz, McDonald’s, Sears и Walgreens компаниудын төв байр байралдаг байна.