Цусны бүлэг
From Wikipedia, the free encyclopedia
Цусны бүлэг (цусны төрөл) нь эритроцитийн (улаан бөөм) гадаргууд антиген байгаа эсэх, мөн удамших антигенлэг бодисууд байгаа эсэх дээр үндэслэсэн цусны ангилал юм. Эдгээр антигенүүд нь цусны бүлгийн системээс хамааран, уураг, нүүрс ус, гликоуураг, гликолипид байж болно. Эдгээр антигенүүдийн зарим нь өөр өөр эдийн ялгаатай эсийн гадаргууд мөн оршдог. Улаан бөөмний гадаргуун антигенүүдийн зарим нь нэг аллелээс үүсэлтэй байх ба эдгээр нь хамтдаа цусны бүлгийн системийг үүсгэнэ.[1] Цусны төрөл нь эцэг эхийн аль альнаас нь удамшигдан төлөөлөгдсөн байдаг. Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь одоогийн байдлаар нийт 35 төрлийн хүний цусны бүлгийн системийг тодорхойлоод байна.[2] Тэдгээрээс хамгийн чухал системүүд бол, ABO ба RhD антиген юм. Энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O ба RhD төлөв нь эерэг, сөрөг эсвэл огт үгүй (null) гэдгийг тогтооно.