Хүчиллэг бороо
From Wikipedia, the free encyclopedia
Хүчиллэг бороо (хүчлийн бороо) буюу хүчиллэг тунадас[1] гэдэгт pH-ын хэмжээ маш багатай[2] бороо, цас, шүүдэр, агаар мандалд агуулагдах хуурай тоосонцорыг багтаан ойлгоно. Өөрөөр хэлбэл хүхэр, азотын давхар исэл агаар мандалд дэгдэн, усны уурт уусаж, улмаар конденсацлагдан, рН-ын маш бага хэмжээтэй (рН нь 5.0-аас бага[3]) хур тунадас болон газрын хөрсөнд буух үзэгдлыг хэлнэ.
Энэ нь хөрс, урсгал болон тогтмол усны рН-ын хэмжээг бууруулах[4] ба карбонат чулуулаг, барилгын материалын өгөршилийг нэмэгдүүлэн, ой мод, усан дахь амьтан, ургамалд их хэмжээний сөрөг нөлөө үзүүлнэ.
Хүчлийн бороо нь хүний буруутай үйл ажилгаанаас үүсдэг.Дэлхийн дулааралтай холбоотой