Хүн-аалз 3
2007 оны кино / From Wikipedia, the free encyclopedia
Хүн-аалз 3 (Англи: Spider-Man 3) нь адал явдалт 2007 оны Америкийн кино юм.[2] Хүн-аалз цуврал киноны гуравдугаар ангийг зурагт номны «Марвел Комикс» компаний супер баатар Хүн-аалзын адал явдлыг Алвин Саргент болон түүний багийнхан, Сэм Рэйми нар бичиж найруулан, Тоби Магуайр, Кирстен Данст, Жэймс Франко нарын жүжигчид тогложээ.
Хүн-аалз 3 | |
---|---|
![]() | |
Найруулагч: | Сэм Рэйми |
Продюсер: | Ави Арад Грант Кертис Стэн Ли М. Карачиоло |
Зохиол: | Сэм Рэйми Алвин Саргент Иван Рэйми Стэн Ли (ном) Стив Дитко(ном) |
Дүрүүдэд: | Тоби Магуайр Кирстен Данст Жэймс Франко Томас Хейден Чёрч Тофер Грэйс Брайс Даллас Ховард Жэймс Кромвелл |
Хөгжмийн зохиолч: | Кристофер Ян Дэнни Элфмэн |
Зураглаач: | Билл Поуп |
Эвлүүлэгч: | Боб Муравски |
Студи: | Marvel Entertainment |
Компани | Columbia Pictures |
Нээлт: | 2007 оны дөрөвдүгээр сарын 16 (Токио) 2007 оны тавдугаар сарын 4 (Америкийн Нэгдсэн Улс) |
Хугацаа: | 139 мин |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс |
Хэл: | Англи |
Төсөв: | $258 сая[1] |
Орлого: | $890,871,626 |
Өмнөх анги: | Хүн-аалз 2 |
Дараагийн анги: | Хүн-аалз 4 |
Кино эхлэх үед Петер Паркер хүн-аалзын адил бүх зүйл нь амжилттай байх бөгөөд Мэри Жэйн Ватсон Бродвэйн театр мэргэжлийн гараагаа эхлүүлж байх болно. Харри Осборн эцгийнхээ өшөөг авахаар анаж байх ба оргосон ялтан Флинт Марко хумхын тоос болгогч хурдасгуур руу унаж хувирамтгай элсэн цогц нэгэн болно. Мөн харь гаригийн үл мэдэгдэх зэтгэрт элемент дэлхий дээр буух бөгөөд Петерийн дөнгөндөө оруулснаар ааш араншинг эрс өөрчлөнө. Петер тэрхүү дөнгөнөөсөө салах авч өрсөлдөгч гэрэл зурагчин Эддие Брокийн биед орогнож Петерийг тулаанд дууддаг.