Хэрэйд
From Wikipedia, the free encyclopedia
Хэрэйд НТӨ III зуун Хүннү улсын үед Хүннүгийн бүрэлдхүүнд байжээ. Хожим нь өмнөд Хүннү нь Хан улстай холбооны улс үүсгэн дагаж ороход Хэрэйдүүдийн зарим нь тэр дагаж орогсодын дунд байсан аж. Хятадууд Хэрэйд гэх үгийг Хэлүнь гэж дууддаг болохыг ӨвөрМонголын судлаачид нотлон өгүүлдэг юм. Хэрэйдүүд эрт цагтаа бөө шүтлэгтэй байсан бөгөөд Өмнөд Хүннүгийн Хэрэйд Бөө Бэх гэх ноён Хан улс мөхсөний хойно Чань-Аань хотыг эзлэн авч төрт улс байгуулж байсан баримт үлджээ. Гэвч энэ Хэрэйдүүд нь Хятадад уусан сураггүй болжээ. Умрад Хүннүгийн бүрэлдхүүнд байсан Хэрэйдүүд нь Сяньби, Нирун, Түрэг, Уйгар,Киданы үеийг бүтцээ хадгалан өнгөрөөж XII зуунтай золгожээ. Хэрэйдүүдийн гол цөм нь Хэрэйдийн ханлиг гэгдэж Орхон, Хэрлэн голуудын хооронд, Найманы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь Туул голын эрэг дээр голлон нутаглаж байсан гэдэг. Энэ Хэрэйдүүд Киданы үед Христийн шашинд орсон байсан нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой байдаг юм.
Чингис хааны бэр, Тулуйн эхнэр нь хэрэйд аймгийн несторын шүтлэгтэй Сорхагтани Бэки байсан бөгөөд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх зэрэг түүний хөвгүүд хожим их хаад болсон билээ.