Харри Трумэн
From Wikipedia, the free encyclopedia
Харри С.Трумэн (англ. Harry S. Truman, * 1884 оны 5-р сарын 8-нд АНУ-ын Миссури мужийн Ламар хотод төрсөн- 1972 оны 12-р сарын 26 Канзас-Сити нас барсан) -АНУ-ын улс төрийн зүтгэлиэн бөгөөд Ардчилсан Намаас нэр дэвшин 1945-1953 оны хооронд Америкийн Нэгдсэн Улсын 33 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Түүний өмнө тэрбээр 1935-1945 оны холбооны муж улс Миссуриг төлөөлөн Сенатад сууж байснаа ерөнхийлөгч болохынхоо өмнөхөн богино хугацаанд 1945 оны 3-р сарын 4-нөөс 4-р сарын 12-ны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр бас ажиллаж байсан.
Харри Трумэн Harry S. Truman | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1945 оны 4 сарын 12 – 1953 оны 1 сарын 20 |
---|---|
Төрсөн: | 1884 оны 5 сарын 8 Ламар, Миссури, АНУ |
Нас барсан | 1972 оны 12 сарын 26 Канзас-Сити, АНУ |
Улс төрийн нам: | Ардчилсан Нам |
Гарын үсэг |
Харри Трумэн өмнөх Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн "Шинэчлэлийн зам"-ын үзэл санааны дагуу нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлсэн. 1945 онд Японы эсрэг атомын зэвсэг хэрэглэхээр шийдвэр гаргаж байсан Ерөнхийлөгч.