Хайфа
From Wikipedia, the free encyclopedia
Хайфа (Еврей: חֵיפָה; Араб: حَيْفَا) — Израилд Тел-Авив, Иерусалим хотуудын дараа хэмжээгээрээ гуравт ордог, 285.3 мянган хүнтэй хот.[2][3] Хайфа тойргийн нийслэл, хойд зүгийн нийслэл, хамгийн том хот гэж тооцогддог.
Хайфа
| |
---|---|
Улс | Израил |
Дүүрэг | Хайфа |
Байгуулагдсан | МЭ 1-р зуун |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Йона Яхав |
Газар нутаг | |
• Нийт | 63,666 км2 (24,582 бээр2) |
Хүн ам (2021)[1] | |
• Нийт | 282,832 |
• Нягтрал | 4,500/км2 (12,000/бээр2) |
• Хотын нутаг | 600,000 |
• Бөөгнөрөл | 1,050,000 |
Вэб сайт | www.haifa.muni.il |
Хайфа Израил улсад нөлөөтэй аж үйлдвэр, тээвэр, соёлын төв гэж тооцогддог ба тус улсын далайн худалдааны том төвүүдийн нэг. Үүссэн цагаасаа хойш боомт хот байсан. 2000-аад онд ч гэсэн хотын бэлгэ тэмдэг нь Хайфагийн боомт байсаар байна. Энэ боомт нь Израил улсын томоохон худалдааны боомт юм.
Кармел уулын энгэрт баригдсан уг суурин нь 3000 гаруй жилийн түүхтэй. Хамгийн анх баригдсан суурин нь МЭӨ 14-р зууны Тель Абу Хавам гэдэг нэртэй суурин юм.[4] МЭ-ий 3-р зуунд Хайфаг будаг үйлдвэрлэлийн төв гэдэг байжээ. Мянган жилийн туршид Хайфаг кананчууд, еврейчүүд, финикчүүд, персүүд, хасмонейчууд, ромчууд, византчууд, арабчууд, загалмайтнууд, османчууд, англичууд эзэлж, захирч байв. 1948 онд Израил улс байгуулагдсанаас хойш Хайфа хотын захиргаа хотыг удирдаж байна.
Энд ЮНЕСКО-ийн соёлын өв Бахайн ертөнцийн төв ордон байдаг.[5]