Фруктозын метаболизм
From Wikipedia, the free encyclopedia
Фруктоз нь хоол хүнсэнд агуулагддаг моносахар бөгөөд бие махбодийн метаболизмд зайлшгүй шаардлагатай байдаг. Фруктоз нь зөгийн бал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эрдэнэ шишийн сироп зэрэгт агуулагддаг бөгөөд уух зүйлс болон хоол хүнс үйлдвэрлэхэд ашигладаг. Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг сахарын ойролцоогоор тал хувь нь Фруктоз байдаг. Сахароз (элсэн чихэр) нь ходоодонд хүчиллэг гидролиз болж фруктоз, глюкоз болж хувирдаг.
Фруктозын метаболизм нь фруктозыг бие махбодид задалж, хэрэглэх үйл явцыг хэлнэ. Фруктозын метаболизмд хэд хэдэн энзимийн урвалууд ордог бөгөөд голчлон элэг дотор фруктозын метаболизм явагддаг ба түүнчлэн бөөр зэрэг бусад эдэд мөн явагддаг.