Филадельфи
From Wikipedia, the free encyclopedia
Филадельфи (Англи: Philadelphia) нь Америкийн Нэгдсэн Улсын 5 дахь, Пеннсилвани муж улсын хамгийн том хот юм.[11] АНУ-ын нутгийн зүүн хойд хэсэгт, Делавэр, Скүүкил голуудын дагуу орших, Пеннсилванийн цорын ганц нэгдмэл хот-тойрог болно. 2010 оны тооллогоор 1,526,006 оршин суугчтай байв.[12] Делавэрийн хөндийн эдийн засаг, соёлын төв болсон тус хотын ойр орчимд 6 сая хүн оршин суудаг бөгөөд АНУ-ын 5 дахь том метрополи бүсд тооцогдоно.[13] Филадельфия хотыг Филли гэхээс гадна нэрний грек хэлээрх (гре. Φιλαδέλφεια) утгаас гаралтайгаар Ах дүүсийн хайрын хот (philos (φίλος) "хайрлах", adelphos (ἀδελφός) "ах дүү") гэж дуудах нь бий.[14]
Филадельфи
Philadelphia | |
---|---|
———-——— | |
"Филли", "Ах дүүсийн хайрын хот", бусад | |
Улс | АНУ |
Муж | Пеннсилвани |
Тойрог | Филадельфи |
Байгуулагдсан | 1682; 342 жилийн өмнө (1682)[3] |
Нэгтгэсэн | 10 сарын 25, 1701 |
Үүсгэн байгуулагч | Уильям Пенн |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын захирагч-зөвлөл, нэгдмэл хот-тойрог |
• Биет | Филадельфи хотын зөвлөл |
• Хотын дарга | Шерелл Паркер (АН) |
Газар нутаг | |
• Нэгдмэл хот-тойрог | 369.59 км2 (142.70 бээр2) |
• Газар | 347.98 км2 (134.36 бээр2) |
• Ус | 21.61 км2 (8.34 бээр2) |
Өндөр | 12 м (39 фут) |
Хүн ам | |
• Нэгдмэл хот-тойрог | 1,603,797 |
• Тооцоо (2022)[6] | 1,567,258 |
• Байр | Хойд Америкад 10-т АНУ-д 6-т Пеннсилванид 1-т |
• Нягтрал | 4,608.86/км2 (11,936.9/бээр2) |
• Хотын нутаг | 5,696,125 (АНУ: 7-д) |
• Нягтрал | 1,158.6/км2 (3,000.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,245,051 (АНУ: 7-д) |
Иргэдийн нэршил | Филадельфичууд |
ДНБ | |
• Филадельфи (ХБСБ) | $518.5 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−5 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC−4 (EDT) |
ЗИП кодууд | 19092–19093, 19099, 191xx |
Бүсийн дугаар | 215, 267, 445 |
МБХС код | 42-60000 |
ГНМС онцлог ID | 1215531[10] |
Вэб сайт | www.phila.gov |
1682 онд хотыг Виллиам Пенн Пеннсилвани колонийн нийслэл болгон байгуулсан түүхтэй. Ийнхүү байгуулагдсан тус хот нь 1750-д онд Британийн Америкийн хамгийн том хот, хамгийн завгүй боомт болон цэцэглэж байжээ.[15][16] Америкийн хувьсгалын үеэр Филадельфия хот 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглал, 1787 оны үндсэн хуульд гарын үсэг зурцгаасан, Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын эцгүүдийн уулздаг газар байж, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Филадельфия хот хувьсгалын дайны үеэр тус улсын нийслэлүүдийн нэг байснаас гадна Вашингтон хот баригдаж байх явцад түр нийслэлийн үүргийг гүйцэтгэж байжээ. 19-р зуунд аж үйлдвэрийн төв болсон Филадельфия хот нь мөн Европоос ирсэн шилжин суурьшигчид цутган ирдэг төмөр замын зангилаа байлаа. Цаашилбал, Африк-Америкчуудын Их нүүдлийн гол хүрэх цэгүүдийн нэг байсан бөгөөд 1950-д онд 2 сая хүн шилжин суурьшсан аж.
Өдгөө тус хот нь мэдээлэл, үйлчилгээнд суурилсан эдийн засагтай. Санхүүгийн үйл ажиллагаа нь хотын эдийн засгийн хамгийн том салбар юм. АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн сургалт, судалгааны төвүүдийн нэг нь тус хотод байрладаг. Филадельфийн баялаг түүхийн дурсгал жуулчдын сэтгэлийг ихэд татдаг бөгөөд Эрх чөлөөний хонхыг л гэхэд 2010 онд 2 сая жуулчин үзэж сонирхжээ.[17] Делавэрийн хөндийд Форчюн 500 жагсаалтад багтсан 12 компани төвлөрдгөөс 4 нь Филадельфияд бий.[18] Орон нутгийн нийт бүтээгдэхүүн нь $388 тэрбум бөгөөд АНУ-ын 4 дэх, дэлхийн 9 дэх том эдийн засагтай хот болноb.[19]