Умард Осети
From Wikipedia, the free encyclopedia
Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс буюу Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс (Орос: Республика Северная Осетия - Алания) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт хамаарах Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Владикавказ.
Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс | |
---|---|
Республика Северная Осетия — Алания | |
Бусад галиглал | |
• Осети | Республикӕ Цӕгат Ирыстон/Иристон — Алани |
Улс | Орос |
Холбооны тойрог | Хойд Кавказын ХТ[2] |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ[3] |
Нийслэл | Владикавказ[4] |
Засаг захиргаа | |
• Биет | Парламент[5] |
• Тэргүүн[5] | Сергей Меняйло[6] |
Газар нутаг | |
• Нийт | 7,987 км2 (3,084 бээр2) |
• Байр | 79-р байр |
Хүн ам | |
• Нийт | 687,357
|
• Тооцоо (2018)[9] | 701,765 |
• Байр | 63-р байр |
• Хотын нутаг | 63.8% |
• Хөдөө | 36.2% |
Цагийн бүс | UTC+3 ([10]) |
ISO 3166 код | RU-SE |
Улсын дугаар | 15 |
OKTMO ID | 90000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[11] Осети хэл[12] |
Вэб сайт | www |
Өмнө талаараа Гүрж улс, баруун талаараа Кабардино-Балкар, зүүн талаараа Ингушет, хойд талаараа Ставрополийн хязгаартай хиллэнэ.
Осетчууд нь перс язгуурын осети хэлээр ярилцах бөгөөд үнэн алдартны шашин шүтлэгтний хувь их тул Кавказын бусад үндэстнүүд болох чечень зэрэг муслимууд олонтой үндэстнүүдтэй харьцуулбал Орост талтай ханддаг. Өмнөд Осети нь албан ёсоор Гүрж улсад харьяалагддаг ч Оростой, Хойд Осетитой нэгдэх эрмэлзэлтэй бөгөөд тэдний тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөөд буй зөрчилдөөнтэй бүс нутаг болно.
Түүнээс гадна Ингушеттэй ч газар нутгийн маргаантай байдаг. Чеченийн дайны үеэр ОХУ-ын армийн түшиц газар болон ашиглагдаж байв. 2004 оны 9 сард тус улсын Беслан хотод Чеченийн салан тусгаарлагчид дунд сургуулийн байранд нэвтрэн орж хүүхдүүдийг барьцаалан, 350 гаруй хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.