Умард Кипр
From Wikipedia, the free encyclopedia
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс (товч. УКБНТУ эсвэл Умард Кипр, туркээр Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti – KKTC) нь Газар дундын тэнгисийн Кипр арлын умард хэсэгт оршдог олон улсад Туркээс бусад улсуудад тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгдөөгүй орон юм. Албан ёсоор энэ нутаг дэвсгэр нь Бүгд Найрамдах Кипр Улсад харьяалагдаx ба 1974 оноос хойш Турк улс Киприйн умард хэсэгт Туркийн зэвсэгт хүчнээ оруулснаар тусгаар улс болох эхлэл тавигджээ. Гэвч Европын Холбоо нь тус арлыг салгаж авч үздэггүй. Тиймээс энэ бүс нутаг нь Европын Холбооны онцгой бүс нутагт орно.[6][7]
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улс | |
---|---|
Төрийн дуулал: İstiklâl Marşı "Тусгаар тогтнолын марш" | |
Нийслэл ба томоохон хот | Умард Никоси (де-факто) Никоси (де-юре)[1] 35°11′N 33°22′E |
Албан ёсны хэл | Турк хэл |
Ардын хэл | Киприйн Турк хэл |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл холимог бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Эрсин Татар |
• Ерөнхий сайд | Үнал Үстел |
• Хурлын дарга | Зорлу Төре[2] |
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Хурал |
Байгуулагдсан | |
• Туркийн Кипр рүү хийсэн довтолгоо | 7 сарын 20, 1974 |
• Киприйн өөртөө засах Туркийн засаг захиргаа | 10 сарын 1, 1974 |
• Туркийн Холбооны Кипр Улс | 10 сарын 13, 1975 |
11 сарын 15, 1983[3] | |
Газар нутаг | |
• Нийт | 3,355 км2 (unranked) |
• Усны эзлэх талбай (%) | 2.7 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 382,836[4] |
• Нягтаршил | 114/км2 (unranked) |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $4.234 тэрбум[5] |
• Нэг хүнд ноогдох | $14,942[5] |
Мөнгөний нэгж | Туркийн лир (₺) (TRY) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +90 392 |
Домэйн нэр | ct.tr/nc.tr эсвэл .tr |
Умард Киприйн Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл нь Умард Никоси.
Тус арлын хоёр хэсэгт хувааж буй шугамыг ( «Ногоон шугам» — англи. Green Line), Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах Зэвсэгт хүчин хамгаалдаг байна.