Тээврийн хэрэгслийг таних дугаар
From Wikipedia, the free encyclopedia
Тээврийн хэрэгслийг таних дугаар (ТХТД) (англ. vehicle identification number, VIN; манайхны ярианы хэлэнд автомашины арлын дугаар ч гэдэг, гэхдээ энэ нь буруу ойлголт) нь олон улсын стандартаар стандартчилагдсан, 17 оронтой дугаар байдаг ба энэ дугаараар тухайн тээврийн хэрэгслийг тодорхойлон тогтоодог юм. Энэхүү дугаар нь үйлдвэрлэгчийг таних дугаар (англ. World Manufacturer Identifier), (жишээлбэл W0L-Опел болон Вауксхалл, WDB-Даймлер ХК, WYW-Фолксваген, WF0-Форд (Герман) эсвэл VF7-Ситроэн) үйлдвэрлэгчийн тусгай түлхүүр дугаар болон цааш үргэлжлээд ихэнхдээ үйлдвэрлэсэн оноор нь хамааруулсан дарааллын дугаараас бүрддэг. Зарим үйлдвэрлэгчид нь хэд хэдэн үйлдвэрлэгчийн таних дугаартай байдаг. Олон улсын нэгдсэн ТXТД-ыг 1981 онд европын-76/114/ЭВГ дүрмээр өөрчилсөн бөгөөд тэр хүртэл хэрэглэж байсан үйлдвэрлэгчийн тусгай дугаар болох тээврийн хэрэгслийн арлын дугаарыг солисон юм. Тээврийн хэрэгслийн арлын дугаар нь хуучирсан ойлголт бөгөөд учир нь 1930 оноос эхлэн автомашин нь заавал арал дээр биш харин өөрийгөө тээх их биетэй (кароссери) болсонтой холбоотой.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Framenummer_voorbeeld.jpg/640px-Framenummer_voorbeeld.jpg)
Жишээлбэл Опел эсвэл Вауксxаллын тээврийн хэрэгслийг таних дугаар нь: W0L000051T2123456.