Тэд Мэрэдит
From Wikipedia, the free encyclopedia
Жэймс Эдвин "Тэд" Мэрэдит (Англи: James Edwin "Ted" Meredith, 1891 оны 11 сарын 14 – 1957 оны 11 сарын 2) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч бөгөөд олимпын хошой алтан медальт тамирчин юм.
| |||||||||||||||||||
|
Тэрээр 1912 оны Стокхольмын олимпод 800 метрийн зайд 1:51.9 амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлснээс гадна 4 x 400 м-ийн буухиа уралдаанд алтан медаль хүртжээ. Түүнчлэн 400 метрийн зайд 4-р байр эзэлсэн байна.
Олимпын үеэр ахлах сургуулийн сурагч байсан Мэрэдит олимпоос буцаж ирээд Пеннсилванийн их сургуульд элсэн оров.
1917 онд армид элсэн, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцжээ. Мэрэдит 1920 оны зуны олимпод оролцсон ч 400 метрийн зайд хагас шигшээ уралдаанаас хасагдаж, 4x400 м-ийн буухиа гүйлтэд дөрөвдүгээр байр эзлэн медаль хүртэж чадаагүй байна.
Зодог тайлсныхаа дараа тэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн ажил эрхэлж байжээ.