Туул гол
From Wikipedia, the free encyclopedia
Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 882.8 км[1] урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө. Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм. Гүн нь 0,8-3,5 байдаг.
Quick Facts Туул гол, Эх ...
Туул гол | |
---|---|
Эх | Хагийн хар нуур, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар (Хэнтий аймаг) |
Адаг | Орхон гол |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол (Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ) |
Урт | 882.8 км[1] |
Эхийн өндөр | 1850 м |
Адгийн өндөр | 780 м |
Урсац | 26,57 м³/с |
Ус цуглуулах талбай | 49840 км² |
Голын систем | Орхон-Сэлэнгэ-Енисэй |
Close
Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлдөнө.