Том Хэнкс
From Wikipedia, the free encyclopedia
Томас Жеффери "Том" Хэнкс нь (Англи: Thomas Jeffrey "Tom" Hanks,1956 оны долоодугаар сарын 9-нд төрсөн) Америкийн Нэгдсэн Улсын жүжигчин, продюсер, зохиолч мөн найруулагч хүн билээ. Гэр бүл-нөхөрсөг инээдмийн төрөлт дагнасан драмын бүтээлүүдэд түүний бүтээсэн дүрүүдээр нь бид бүхэн илүү сайн мэдэх билээ. Энд Филадельфи киноны Андрей Беккет, Форрест Гамп киноны гол дүр, Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл, Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллер, Өөрт тань хаягласан захиа киноны Жое Фокс, Орхигдсон хүн киноны Чак Ноландын дүрүүдийг тус тус онцлож байна. Хэнкс 1993 онд Филадельфи, 1994 онд Форрест Гамп киногоороо Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг дараалан хүртсэн эрхэм, Америкт л гэхэд түүний тоглосон кинонууд 3.5 тэрбум долларыг давсан ашиг олсон байдаг байна.[1] Тэрээр жүжигчин Колин Хэнксийн эцэг.
Том Хэнкс Tom Hanks | ||
' | ||
Бүтэн нэр | Томас Жеффри Хэнкс | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1956 оны 7 сарын 9 | |
Төрсөн газар | Конкорд, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1970—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, продюсер, найруулагч, дуу оруулагч, зохиолч, илтгэгч |