Тайвань
From Wikipedia, the free encyclopedia
Тайвань (Хятад: 臺灣) буюу Бүгд Найрамдах Хятад Улс (товчоор БНХУ; Хятад: 中華民國) — 1949 оноос хойш Дорнод Азийн Тайвань арлыг эзлэн оршиж баруун талаараа Тайванийн хоолой, хойд талаараа Дорнод Хятадын тэнгис, зүүн талаараа Филиппиний тэнгисээр хүрээлүүлж, Хятад, Японтой далайгаар хиллэдэг. Нийслэл нь Тайбэй. Тайвань арал буюу барууныханы нэрлэдэгээр Формозa арал дээр анх нутгийн уугуул хүмүүс амьдарч байв. Тайваний аралыг 1624-1661 онуудад Нидерландын колони байсан. 1683-1895 онд Кошинга хятад ноёныг нь буулган авснаар манж Чин улс мэдэлдээ очжээ. Эхний Япо-Хятадын дайны дараа 1895 онд Японы мэдэлд шилжээд 1945 онд Хятадын мэдэлд ирсэн ч иргэний дайнд коммунист хүчин ялж 1949 онд БНХАУ байгуулагдахад Чан Кайши тэргүүтэй хөрөнгөтөн, Дундад Иргэн Улсын талын 1,5 сая хүн Тайвань руу зугтан шилжин суужээ.
Бүгд Найрамдах Хятад Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠯᠤᠰ
| |
---|---|
Төрийн дуулал: 中華民國國歌 Zhōnghuá Mínguó Guógē "Бүгд Найрамдах Хятад Улсын Төрийн Дуулал" Далбааны дуулал: 中華民國國旗歌 Zhōnghuá Míngúo Gúoqígē "Бүгд Найрамдах Хятад Улсын Тугны Дуулал" | |
Нийслэл | Тайбэй[lower-alpha 1][2] 25°04′N 121°31′E |
Томоохон хот | Шинэ Тайбэй |
Албан ёсны хэл | Баримжаа Стандарт Хятад хэл[lower-alpha 2][5][6][7] |
Албан бичиг | Уламжлалт Хятад ханз[8] |
Үндэсний хэлнүүд[lower-alpha 3] |
|
Угсаатны бүлгүүд (2016)[12] |
|
Шашин (2020)[13] |
|
Ард түмний нэршил | Тайваньчууд Хятадууд[lower-alpha 6] |
Төр засаг | Нэгдмэл хагас ерөнхийлөгчийн систем доорх парламентын үндсэн хуульт бүгд найрамдах улс[lower-alpha 7][14] |
• Ерөнхийлөгч | Цай Инвэнь |
• Дэд Ерөнхийлөгч | Уильям Лай |
• Гүйцэтгэх Юанийн Дарга | Су Ченчань |
• Хууль Тогтоох Юанийн Дарга | Ю Сикун |
• Хяналтын Юанийн Дарга | Чень Чу |
• Шүүх Юанийн Ерөнхийлөгч | Сю Зонли |
• Шалгалтын Юанийн ерөнхийлөгч | Хуан Жонцун |
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Юань[lower-alpha 8] |
Түүх | |
• Анхны Европын төр засаг байгуулагдав | 1624 оны 8 сар [15] |
• Анхны Хятадын төр засаг байгуулагдав | 6 сарын 14, 1661 |
• Чин улсын харьяанд оров | 9 сарын 5, 1683 |
• Японы эзэнт гүрэнд шилжэв | 4 сарын 17, 1895[lower-alpha 9] |
10 сарын 10, 1911[lower-alpha 10] | |
• Тайвань ба Пөнхүд БНХУ-ын хяналт сэргэв | 10 сарын 25, 1945 |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 25, 1947 |
• Одоогийн БНХУ-ын засгийн газар байгуулагдсан | 5 сарын 20, 1948 |
• БНХУ-ын засгийн газар Тайбэй руу нүүв | 12 сарын 7, 1949 |
10 сарын 25, 1971 | |
• Хоолойн хоёр эргийн харилцааг хуулиар тодорхойлсон | 7 сарын 31, 1992 |
Газар нутаг | |
• Нийт | 36,197 км2[16] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 23,894,394[17] (56) |
• 2010 тооллого | 23,123,866[18] |
• Нягтаршил | 650/км2 (10) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.621 их наяд[19] (19) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $69,500[19] (14) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $828.659 тэрбум[19] (21) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $35,513[19] (29) |
ОТББИ (2017) | ▲ 34.1[20] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.926[lower-alpha 12][24] маш өндөр · 19 |
Мөнгөний нэгж | Шинэ Тайвань доллар (NT$) (TWD) |
Цагийн бүс | UTC+8 (Үндэсний Стандарт Цаг) |
Огнооны формат |
|
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +886 |
Домэйн нэр |
Энэ үеэс өнөө хүртэлх үеийг Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) гэж хэлнэ. НҮБ-д ДИУ-ын өвийг залган Хятадыг төлөөлж байгаад НҮБ-ийн 1971 оны 2758 дугаар тогтоолоор суудлаа БНХАУ-д шилжүүлсэн. БНХАУ нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үзсээр байгаа.
БНХАУ коммунист дэглэмтэй, хөгжиж буй орон бол Тайвань ардчилсан дэглэмтэй, зах зээлийн эдийн засагтай, 20-р зуунд эрчимтэй аж үйлдвэржиж «Азийн бар улс» хэмээн тодотгогджээ. ДХБ, АПЕК зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
Бүгд Найрамдах Хятад Улс НҮБ-д гишүүнээр элсэхийг олон жилийн турш идэвхтэй эрэлхийлсээр ирсэн төдийгүй бусад олон улсын байгууллагад элсэж байна. 1993 оноос хойш Тайбэй жил бүр НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ дипломат холбоотон орнууд болох хэд хэдэн улс орны дэмжлэгтэйгээр илгээдэг. Гэвч эдгээр хүчин чармайлт амжилтанд хүрэхгүй байгаа. Олон улс орон БНХАУ-ын талд (Малави, Коста Рика, Гренада, Либери, Вануату, Чад, Доминика, Сенегал) тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг харгалзан НҮБ-аар хүлээн зөвшөөрөх магадлал аажмаар буурч байна.