Сөүл
From Wikipedia, the free encyclopedia
Сөүл (хуучнаар Сеул; 서울солонгос [соүль], «нийслэл») — Өмнөд Солонгос улсын нийслэл, 10 сая хүнтэй хот юм.
Сөүл
서울 | |
---|---|
Сөүл Онцгой Хот 서울특별시 | |
"Сөүл, миний сүнс"[1] | |
Улс | Өмнөд Солонгос |
Бүс нутаг | Сөүл Нийслэл |
Үүсгэн байгуулагч | Ген. И Сонге |
Дүүрэг | 25 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Биет | Сөүл Хотын Захиргаа Сөүл Хотын Зөвлөл |
• Хотын дарга | О Се Хун (Ард түмний хүч) |
• Үндэсний Ассамблей | 49 |
Газар нутаг | |
• Онцгой хот | 605.21 км2 (233.67 бээр2) |
• Бөөгнөрөл | 12,685 км2 (4,898 бээр2) |
Өндөр | 38 м (125 фут) |
Хамгийн өндөр цэг (Пугагсань) | 836.5 м (2,744.4 фут) |
Хүн ам (2Q 2023)[4] | |
• Онцгой хот | 9,659,322 |
• Байр | 1-р байр |
• Нягтрал | 16,000/км2 (41,000/бээр2) |
• Бөөгнөрөл | 26,037,000[5] |
• Нягтрал | 2,053/км2 (5,320/бээр2) |
• Ард түмний нэр | Сөүлчүүд |
• Аялга | Гёнги |
Нутгийн Нийт Бүтээгдэхүүн (2020) | |
• Нийт | ₩444.5 их наяд $355.6 тэрбум |
Цагийн бүс | UTC+9 (Солонгосын Стандарт Цаг) |
ISO 3166 код | KR-11 |
Өнгө | Сөүл Улаан[7] |
Цэцэг | Форситиа |
Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Инчон хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна. Засаг захиргааны хуваариар улсын нэгдүгээр дэсийн нутаг болох онцгой хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна.
Сөүл хотын дундуур Хань мөрөн урсдаг бөгөөд эртнээс энд суурин үүсч хөгжжээ. НТӨ 18 онд Пэгжэ улс энэ хавьд төвлөснөөс эхлээд өдгөө хүртэл улсын нийслэл болон хөгжжээ. Сөүлд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн газар болох Чандог ордон, Хуасон цайз, Жунмю сүм, Намхань уулын цайз, Чусоний вангуудын бунхан зэрэг түүхийн дурсгалт газар байна. Сөүл хот Пүхань зэрэг уулсаар хүрээлэгдсэн. Хотыг харах өргөн цэцэрлэгт хүрээлэнтэй. Сөүлийн цамхаг, Тундэмүний загварын ордон, Лотте Уорлд, Сарны гэрлийн солонгот хүрхрээ зэрэг орчин үеийн үзэмж цогцолжээ. Солонгос поп, Солонгос давалгааны гол газар бөгөөд дэлхийд эхний 10-т орох тоо буюу жилд 10 сая гаран жуулчин ирж сонирхдог.
Сөүл Өмнөд Солонгос улсын эдийн засаг, санхүүгийн гол төв бөгөөд Каннам дүүрэг ихэд хөгжсөн. Самсон, ЛЖ, Хёндай-Киа зэрэг дэлхийд нэр хүндтэй олон компани энд төлөвлөжээ. Сөүлд хурдны галт тэрэг, метро байна. Сөүлийг зорьсон агаарын тээврийн гол буудал Иньчоний олон улсын нисэх буудал нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарчээ. Лотте Уорлд цамхаг 123 давхар бөгөөд хотын хамгийн өндөр байшин юм.
Сөүл 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 1980 оны Орчлонгийн сайхан хүүхэн, 2010 оны Их хорийн уулзалт зэрэг спорт, улс төрийн наадам, уулзалтыг хүлээн авч зохион байгуулжээ.