Сяньби
From Wikipedia, the free encyclopedia
Сяньби бол эртний өвөг монгол нүүдэлчин улс юм. Сяньби төвд номонд Сүнбэ гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ улс нь МЭӨ III зууны сүүл үед Дунхугийн холбоо Модун шаньюйгийн цэрэгт ялагдан задрах үеэр Дунху гэж нэрлэгдсэн ханлигийн дотор байсан хэсэг аймгийнхан Сяньби, Ухуань ууланд очиж нутаглаж тэр уулын нэрээр овоглосон юм. Тэдний нэг нь Сяньбигийн ханлиг юм. МЭӨ II-МЭ II зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. МЭ 120-133 оны хооронд Сяньби нарын дундаас нэг үе хүчирхэг баатар гарч ирсэн ч, төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулухоу ноёны хүү Таншихуай, сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларсанаас эхлэн энэ улс 80 орчим жил Зүүн Хойд Азийг эрхшээсэн байна.
Quick Facts Сяньби улс鮮卑Xiānbèi, Төлөв ...
Сяньби улс 鮮卑 Xiānbèi | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
93–234 | |||||||||||||
Төлөв | Нүүдэлчдийн эзэнт гүрэн | ||||||||||||
Нийслэл | Орчин үеийн Монголын Орхон голын дэргэд | ||||||||||||
Нийтлэг хэл | Сяньби хэл | ||||||||||||
Шашин | Бөө мөргөл Тэнгэр шүтлэг | ||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||
Түүхэн эрин | Эртний үе | ||||||||||||
• Байгуулагдсан | 93 | ||||||||||||
• Мөхсөн | 234 | ||||||||||||
Газар нутаг | |||||||||||||
200[1] | 4500000 км2 | ||||||||||||
|
Close