Степпе Арена - Мөсөн өргөө
From Wikipedia, the free encyclopedia
Степпе Арена (монгол. Мөсөн өргөө ) нь Монгол улсын Улаанбаатар хотод байдаг битүү дээвэртэй, олон үйлдэлт цэнгэлдэх хүрээлэн юм. Уг төслийг “Ачит Ихт” ХХК-ийн үндсэн хөрөнгө оруулалт, үндэсний аж ахуйн нэгжүүд болох МАК ХХК, Юнайтед Прожект Корпораци ХХК, Степп Линк Холдингийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн. Мөн уг байгууламжийг барих ажлыг “Степп Арена” ХХК хариуцан ажилласан.
Мөсөн Өргөө | |
---|---|
![]() | |
![]() | |
Хуучин нэр | Талын дэвжээ |
Байрлал | Ulaanbataar, Mongolia |
Барьж эхэлсэн | April 14, 2019 |
Барьж дууссан | 2021 |
Нээгдсэн | September 29, 2021 |
Эзэмшигч | Steppe Arena LLC |
Гадаргуу | Artificial ice |
Байгуулсан зардал | US$15 million[1] |
Архитектур | Anagram LLC |
Төслийн менежер | Steppe Arena LLC |
Багтаамж | 3,600 |
Суудлын тоо | 5 |
Хамгийн олон үзэгчид | 10,000 |
Энэ өгүүллийг Мөсөн өргөө (спортын ордон) өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Энэхүү төсөл нь Монголын үе үеийн залуучуудын мөрөөдлийг биелүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд хоккей, уран гулгалт, шорт-трек зэрэг олон улсын наадмыг зохион байгуулахад онгцгойлон зориулагдсан. Мөн түүнчлэн тусгай зориулалтын материалаар гулгуурын талбайг бүрхсэн тусгай платформ нь сагсан бөмбөг, волейбол, бокс, гимнастик, бөхийн спортын төрлүүд болон бүжгийн тэмцээн зэрэг бусад олон төрлийн спортын уралдаан тэмцээн, наадам явуулах зориулалттай. Мөсөн гулгуурын талбай нь Олон улсын олимпийн хорооны шаардлагад нийцсэн нь олон улсын болон тивийн наадмыг зохион байгуулах боломжийг олгодог.
Мөсөн өргөөний анхны Гүйцэтгэх захиралаар нь Норовын Батмөнх ажиллаж байсан бол хоёр дахь Гүйцэтгэх захирлаар Баатарын Булганбаяр ажиллаж байна.