From Wikipedia, the free encyclopedia
Сомали (Somalia) нь Африкийн дорнод үзүүрт орших улс. Жибути, Этиоп, Кени улсууд болон хиллэж, Энэтхэгийн далайтай хиллэнэ. 1991 онд гарсан иргэний дайны улмаас үндсэндээ нэгдсэн засгийн газаргүй байдал үргэлжилж буй бөгөөд өдгөө түр засгийн газар нь нийслэл Могадишуг хянаж байгаа боловч Сомалийн нутаг дэвсгэр дээр албан ёсны түр засгийн газарт захирагддаггүй хэд хэдэн бүс нутаг бий.
Холбооны Бүгд Найрамдах Сомали Улс Jamhuuriyadda Federaalka Soomaaliya (Сомали) جمهورية الصومال الفيدرالية (Араб) Jumhūriyah aṣ-Ṣūmāl al-Fīdirāliyah | |
---|---|
Төрийн дуулал: Qolobaa Calankeed علم أي امة "Улс үндэстэн болгон өөрийн гэсэн тугтай" | |
Нийслэл ба томоохон хот | Могадишу 2°2′N 45°21′E |
Албан ёсны хэл | Сомали хэл, Араб хэл[1] |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | Суннит Ислам (албан ёсны)[1] |
Ард түмний нэршил | Сомаличууд[1] |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Хасан Шейх Махмуд |
• Ерөнхий Сайд | Хамза Абди Барре |
Хууль тогтоох байгууллага | Сомалийн Холбооны Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Ардын Танхим |
Түүх | |
• Британийн Сомалиланд | 1887 |
• Италийн Сомалиланд | 1889 |
• Тусгаар тогтносон ба Сомалиланд Улстай холбоо байгуулав | 7 сарын 1, 1960 он |
9 сарын 20, 1960 он | |
• Одоогийн үндсэн хууль | 8 сарын 1, 2012 он |
Газар нутаг | |
• Нийт | 637,657[1] км2 (43) |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 12,693,796[3] (78) |
• Нягтаршил | 27.2[4]/км2 (199) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $20.641 тэрбум (155) |
• Нэг хүнд ноогдох | $1,322[5] (222) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $7.62 тэрбум[6] (184) |
• Нэг хүнд ноогдох | $544[7] (211) |
ХХИ (2021) | 0.361[a] бага · 192 |
Мөнгөний нэгж | Сомали шиллинг (SOS) |
Цагийн бүс | UTC+3 (ЗАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +252 |
Домэйн нэр | .so |
Албан ёсны нэр нь Сомали хэлээр Soomaaliya. Араб хэлээр صومال, Аль Сумал.
Англи хэлээрх албан ёсны нэршил нь Somalia.
Баррегийн засаглалын ид үед социализмын далбаан дор цэргийн дэглэм тогтсон боловч сулран доройтсоор сүүлдээ "Могадишугийн захирагч" гэж нэрлэгдэх болсон ерөнхийлөгч 1992 онд улсаа аргагүйн эрхэнд орхин гарч, Нигери рүү дүрвэсэн юм. Тэр цагаас хойш үндсэндээ төв засгийн газаргүй байдал үргэлжилж буй.
Иргэний дайны гал дэгдсэн тус улсад орон нутгийн язгууртнууд тус тусдаа хяналт тогтоож, бие биетэйгээ тэмцэлдэж байв.
2000 онд албан ёсны түр засгийн газрыг Жибутигийн нийслэл Жибути хотод байгуулсан бөгөөд улмаар бүс нутгийн 7 орноос бүрдэх Засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага (IGDA)-ын зуучлалаар 2004 онд шинээр түр засгийн газар байгуулах тохиролцоонд хүрч, Кенийн нийслэл Найробид байгуулагдсан түр засгийн газарт өмнөх түр засгийн газрын эрх шилжсэн.
2006 оны 6 сард Исламын хэт даврагчдын зэвсэгт бүлэглэл Исламын нэгдсэн шүүх (UIC) нь нийслэл Могадишуг эзлэж, өмнөд хэсэгт хяналтаа тогтоосон. Исламын фундаменталист засаглалыг тогтоосон тус засаг нь албан ёсны түр засгийн газартай тулалдаж эхэлжээ.
НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл 2006 оны 7 сарын 13-нд Энхийг сахиулах хүчнийг илгээх асуудлыг хэлэлцэж, мөн оны 12 сарын 6-нд уг асуудал шийдэгдсэн юм. Харин энхийг сахиулах хүчнийг ирэхээс урьтаж Этиопийн армийн дэмжлэгээр, түр засгийн газрын хүчин довтолгоонд орж нийслэл Могадишуд хяналтаа тогтоожээ. Ийнхүү Исламын нэгдсэн шүүхийн хүчнийг өмнө зүгт шахсаар, 2007 оны 1 сарын 1-нд тэдний сүүлчийн түшиц газрыг эзэлснээр түр засгийн газар нь өдгөө Сомалиландаас бусад, Сомалийн бүх нутгийг хянаж байна.
Нийслэл Могадишу нь мөн Бенадир мужийн төв болдог.
Далайн эрэг хавийн хэсэг нь халуун, чийглэг уур амьсгалтай ч эх газрын хэсэг нь цөлийн уур амьсгалтай.
Иргэний дайны улмаас эдийн засаг нь бүрэн сүйрсэн. Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Иргэдийн нэлээд хэсэг иргэний дайнаас дүрвэж, хөрш орнууд руу гарсан бөгөөд гадаадын тусламжаар гол зогоож буй.
Гол салбарууд: Гадил жимсний модонд төвлөрсөн газар тариалан, тэмээ, хонь, ямаа зэрэг мал аж ахуй.
Түр засгийн газрын арми нь 5,000 цэрэгтэй. 2002 оны улсын батлан хамгаалах салбарын төсөв нь 15,000 америк доллар. Мөн түр засгийн газарт захирагддаггүй зэвсэгт бүлэглэлүүд тус тусдаа армитай.
Албан ёсны хэл нь сомали хэл. Мөн араб хэлээр нэвтрэлцэх боломжтой.
Сомали үндэстэн ихэнх хувийг нь эзэлнэ. Сомали үндэстэн нь дотроо 6 том, 16 жижиг ястанд хуваагдана.
Төрийн шашин нь ислам. Иргэдийн нь 98% хувь нь Суннит урсгалыг баримталдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.