Сингапур
From Wikipedia, the free encyclopedia
Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.
Бүгд Найрамдах Сингапур Улс
| |
---|---|
Уриа: Majulah Singapura (Малай) "Сингапур, урагшаа" | |
Төрийн дуулал: Majulah Singapura (Малай) "Сингапур, урагшаа" | |
Нийслэл | Сингапур (хот улс)[lower-alpha 1] 1°17′N 103°50′E |
Томоохон төлөвлөлтийн бүс (хүн амаар) | Бедок[2] |
Албан ёсны хэл | |
Үндэсний хэл | Малай хэл |
Угсаатны бүлгүүд (2020)[Note 1][lower-alpha 2] |
|
Шашин (2020)[lower-alpha 3] |
|
Ард түмний нэршил | Сингапурчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Тарман Шанмугаратнам |
• Ерөнхий Сайд | Лоуренс Вонг |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол | |
• Өөртөө засах | 6 сарын 3, 1959 он |
• Малайзын хэлэлцээр | 9 сарын 16, 1963 он |
• Сингапурын тунхаглал | 8 сарын 9, 1965 он |
Газар нутаг | |
• Нийт | 734.3 км2[5] (176) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,637,000[lower-alpha 4] (115) |
• Нягтаршил | 7,804/км2 (3) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $757.726 тэрбум[7] (38) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $133,894[7] (3) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $515.548 тэрбум[7] (30) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $91,100[7] (5) |
ОТББИ (2017) | 45.9[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.939[9] маш өндөр · 12 |
Мөнгөний нэгж | Сингапур доллар (S$) (SGD) |
Цагийн бүс | UTC+8 (Сингапурын Стандарт Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +65 |
ISO 3166 код | SG |
Домэйн нэр | .sg |
Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.
Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.
Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.