![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/San_Sebastian_at_night_from_Monte_Urgull.jpg/640px-San_Sebastian_at_night_from_Monte_Urgull.jpg&w=640&q=50)
Сан Себастьян
From Wikipedia, the free encyclopedia
Сан Себастьян (исп. San Sebastián) буюу Доностиа (Баск хэлээр: Donostia)[1] нь Испанийн хойд хэсэгт, Бискайн булангийн эрэг дээр, Францын хилээс 20 км зайд орших хот юм. Тус хот нь Испанийн нэгэн өөртөө засах орон болох Баск Улсын Гипускоа мужийн нийслэл болно. Хүн ам нь 186,122 (2011), хотын метрополи бүс нутагт 436,500 (2010) хүн амьдардаг.[2]
Quick Facts Солбицол: 43°19′17″N, 1°59′8″W, Улс ...
Сан Себастьян Donostia / San Sebastián | |||||
![]() Ургуллаас Сан Себастьяны харагдах шөнийн үзэмж | |||||
| |||||
Солбицол: 43°19′17″N, 1°59′8″W | |||||
---|---|---|---|---|---|
Улс | ![]() | ||||
Өөртөө Засах Орон | ![]() | ||||
Муж | Гипускоа | ||||
Түүх | |||||
Байгуулагдсан | 1180 | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 60.89 км² | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2011) | 186122 | ||||
- Нягтрал | 3010.48/км² | ||||
Цагийн бүс | UTC+1 | ||||
- Зун | UTC+2 | ||||
Шуудангийн хаяг | 20001-20018 | ||||
Утасны код | +34-943 | ||||
Цахим сүлжээ: Хотын Зөвлөл |
Close
Хотын эдийн засгийн гол салбар нь худалдаа, аялал жуулчлал бөгөөд Сан Себастьян нь Испани дахь хамгийн алдартай аялал жуулчлалын төвүүдийн нэг билээ.[3] Харьцангуй жижигхэн тус хотод Сан Себастьяны олон улсын кино наадам зэрэг олон улсын хэмжээний арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Сан Себастьян хот Польшийн Вроцлав хотын хамтаар 2016 оны Европын соёлын нийслэлээр сонгогдоод буй.[4]