From Wikipedia, the free encyclopedia
Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.
Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.
СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем нь тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага (Франц: Brochure SI, Англи: SI Brochure) юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8-р хэвлэл гарсан.
Энэхүү нэгжийн системийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд ихэнх улс орнууд өөр бусад нэгжийн албан ёсны тайлбар гаргадаггүй. Харин Америкийн Нэгдсэн Улс нь СИ системийн нэгжээс гадна одоо ч олон хуучин нэгжүүд хэрэглэсээр байна. Британид засгийн газар нь метрийн системд шилжих бодлого хэрэгжүүлж буй ч энэхүү шилжилт нь хараахан дуусаагүй байна. СИ нэгжээс өөр нэгж хэрэглэж буй эдгээр улсууд (тухайлбал АНУ болон Англи) нь өөрсдийн уламжлалт нэгжүүдийг СИ системийн нэгжүүдээр дахин тодорхойлоод байна.
СИ системийн нэгжүүд нь бичмэл үсгээр бичигддэг ба нэгжийг бичсэний дараа цэг тавигддаггүй.
Утга | Нэгж | |||||
---|---|---|---|---|---|---|
Нэр | Тэмдэглэгээ | Нэр | Тэмдэглэгээ | |||
Монгол | франц/англи | Монгол | Олон улс | |||
Урт | L | метр | mètre/metre | м | m | |
Масс | M | килограмм* | kilogramme/kilogram | кг | kg | |
Хугацаа | T | секунд | seconde/second | с | s | |
Цахилгаан гүйдэл | I | ампер | ampère/ampere | А | A | |
Термодинамикийн температур | Θ | кельвин | kelvin | К | K | |
Бодисын тоо хэмжээ | N | моль | mole | моль | mol | |
Гэрлийн хүч | J | кандел | candela | кд | cd |
Жич:Түүхийн шалтгаанаар «килограмм» нь аравтын угтвар «кило»-г агуулдаг. Иймд бүхэл болон бутархай нэгжийг гарган авахад СИ-гийн стандарт угтваруудыг «грамм»-д залгадаг. «Грамм» нь СИ системийн бутархай нэгж юм: 1 г = 10−3 кг).Уртын нэгж《метр》 бөгөөд гэрэл вакуум орчин дундуур 1/299792458 секунд туулах замыг 《1 метр》хэмээн стандарчилсан.
Уламжлагдсан нэгжүүдийг үндсэн нэгжүүдийн математик үйлдлээр (үржих ба хуваах) илэрхийлж болдог. Зарим уламжлагдсан нэгжүүдэд, ашиглахад хялбар болгох зорилгоор өөрийн нэрийг өгсөн байдаг.
Уламжлагдсан нэгжийн математик илэрхийлэл нь тухайн нэгж эсвэл физик хэмжигдэхүүн тодорхойлогдож буй физикийн хуулиас урган гардаг. Жишээ нь, хурд гэдэг нь биетийн нэгж хугацаанд туулах зай, хэмжих нэгж нь м/с (метр секундэд).
Нэг ижил нэгж олон янзаар бичигдэх тохиолдол байдаг. Тэдгээрийн заримыг жишээ болгон хүснэгтийн сүүлийн баганад үзүүлэв. Гэхдээ амьдрал дээр тухайн тухайн нэгжийн физик утга санааг хамгийн сайн харуулж байгаа бичлэгийг хэрэглэдэг. Жишээ нь, хүчний моментыг илэрхийлэхэд олон янзаар (м·Н эсвэл Ж) бичиж болох ч, Н.м бичлэгийг хэрэглэдэг.
Хэмжигдэхүүн | Нэгж | Тэмдэглэгээ | Бичлэг | ||
---|---|---|---|---|---|
Монгол нэр | франц/англи нэр | Монгол | олон улс | ||
Өнцөг | радиан | radian | рад | rad | м·м−1 = 1 |
Огторгуйн өнцөг | стерадиан | steradian | ср | sr | м2·м−2 = 1 |
Температур Цельсийн шаталбараар[1] | Цельсийн градус | degré Celsius/degree Celsius | °C | °C | K |
Давтамж | герц | hertz | Гц | Hz | с−1 |
Хүч | ньютон | newton | Н | N | кг·м·c−2 |
Энерги | жоуль | joule | Ж | J | Н·м = кг·м2·c−2 |
Чадал | ватт | watt | Вт | W | Ж/с = кг·м2·c−3 |
Даралт | паскаль | pascal | Па | Pa | Н/м2 = кг·м−1·с−2 |
Гэрлийн урсгал | люмен | lumen | лм | lm | кд·ср |
Гэрлийн хүч | люкс | lux | лк | lx | лм/м² = кд·ср/м² |
Цахилгаан цэнэг | кулон | coulomb | Кл | C | А·с |
Потенциалын ялгаа / Хүчдэл | вольт | volt | В | V | Дж/Кл = кг·м2·с−3·А−1 |
Эсэргүүцэл | ом | ohm | Ом | Ω | В/А = кг·м2·с−3·А−2 |
Цахилгаан багтаамж | фарад | farad | Ф | F | Кл/В = с4·А2·кг−1·м−2 |
Соронзон урсгал | вебер | weber | Вб | Wb | кг·м2·с−2·А−1 |
Соронзон индукц | тесла | tesla | Тл | T | Вб/м2 = кг·с−2·А−1 |
Индукц чанар | генри | henry | Гн | H | кг·м2·с−2·А−2 |
Цахилгаан дамжуулал | сименс | siemens | См | S | Ом−1 = с3·А2·кг−1·м−2 |
Цацраг идэвхт эх үүсвэрийн идэвх | беккерель | becquerel | Бк | Bq | с−1 |
Ионжуулах цацрагийн шингээсэн тун | грей | gray | Гр | Gy | Дж/кг = м²/c² |
Ионжуулах цацрагийн идэвхтэй тун | зиверт | sievert | Зв | Sv | Дж/кг = м²/c² |
Катализаторын идэвх | катал | katal | кат | kat | моль/с |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.