Ричард Никсон
From Wikipedia, the free encyclopedia
Ричард Милхаус Никсон (Англи: Richard Milhous Nixon; 1913 оны 1 дүгээр сарын 9-нд Калифорни муж улсын Йорба-Линдад төрж, 1994 оны 4 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод нас барсан) Америкийн Нэгдсэн Улсын 37 дахь Ерөнхийлөгч (1969—1974), 36 дахь Дэд ерөнхийлөгч (1953—1961). Хугацаанаасаа өмнө огцорсон цорын ганц АНУ-ын Ерөнхийлөгч юм. АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн.
Ричард Никсон | |
---|---|
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын 37 дахь ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1969 оны 1 сарын 20 – 1974 оны 8 сарын 9 | |
Vice President |
|
Өмнөх | Линдон Жонсон |
Дараах | Жеральд Форд |
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын 36 дахь дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1953 оны 1 сарын 20 – 1961 оны 1 сарын 20 | |
Ерөнхийлөгч | Дуайт Эйзенхауэр |
Өмнөх | Албен Баркли |
Дараах | Линдон Жонсон |
United States Senator from Калифорни | |
Албан тушаал хашсан 1950 оны 12 сарын 1 – 1953 оны 1 сарын 1 | |
Өмнөх | Шеридан Дауни |
Дараах | Томас Кучел |
Member of the U.S. House of Representatives from Калифорни's 12 district | |
Албан тушаал хашсан 1947 оны 1 сарын 3 – 1950 оны 11 сарын 30 | |
Өмнөх | Жерри Воорхис |
Дараах | Патрик Хиллингис |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | Ричард Милхаус Никсон 1913 оны 1 сарын 9 (1913-01-09) АНУ, Калифорни, Йорба Линда |
Нас барсан | April 22, 1994(1994-04-22) (81 насалсан) АНУ, Нью-Йорк хот |
Resting place | Ричард Никсон Ерөнхийлөгчийн номын сан ба музей |
Улс төрийн нам | БНН |
Эхнэр, Нөхөр | Пат Райан (г. 1940; н. 1993) |
Хүүхэд |
|
Эцэг, эх |
|
Боловсрол |
|
Мэргэжил |
|
Гарын үсэг | |
Цэргийн алба | |
Харьяалал | АНУ |
Салбар | АНУ-ын тэнгисийн цэрэг |
Алба хаасан жил |
|
Цол | Командлагч |
Тулаан/дайн |
|
1913 онд Калифорни муж улсад төрсөн. Хуульч болсныхоо дараа тэрбээр 1937 онд төрөлх муждаа ирж, хуульчийн мэргэжлээр ажиллаж байжээ. 1942 онд Холбооны засгийн газарт ажиллах саналыг хүлээн аваад эхнэрийн хамт Вашингтон руу нүүжээ. Дэлхийн 2 дугаар дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байжээ.
1946 онд тэрбээр Калифорни муж улсаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд, 1950 онд Сенатад сонгогдож байжээ. Зөвлөлтийн тагнуул Элжер Хиссийн хэргийн явцад Никсон коммунизмын эсрэг тэмцэгч нэр олж авч, үндэсний хэмжээнд нэр хүндтэй болсон. Дуайт Д.Айзенхауэр ялсан 1952 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Р.Никсон дэд ерөнхийлөгчийн албыг хашсан. Энэ суудалд найман жил болсоны дараа 1960 онд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон боловч тун бага зөрүүтэйгээр Жон Ф.Кеннедид ялагдав. 1962 онд тэрбээр Калифорни муж улсын захирагчийн сонгуульд мөн амжилтгүй оролцсон ажээ.
1968 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 1972 онд улиран сонгогдсон ч 1974 онд Уотергейтийн дуулиант хэргийн улмаас огцорч, хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн. Энэ бол АНУ-ын түүхэнд дээд удирдагч огцорсон анхны тохиолдол болж үлдсэн.