Польш
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Умард хэсэг нь Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград муж), Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украин, өмнөд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот, үүнээс гадна Краков, Лодзь буюу Үж, Вроцлав, Познань, Шчецин зэрэг том хотуудтай.
Бүгд Найрамдах Польш Улс | |
---|---|
Төрийн дуулал: Mazurek Dąbrowskiego "Домбровскийн мазур бүжиг" | |
Нийслэл ба томоохон хот | Варшав 52°13′N 21°02′E |
Албан ёсны хэл | Польш хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2011)[2] |
|
Шашин (2011)[3] |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Анджэй Дуда |
• Ерөнхий Сайд | Дональд Туск |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Сейм |
Түүх | |
• Польшийн баптисм | 4 сарын 14, 966 он |
• Польшийн хаант улс | 4 сарын 18, 1025 он |
• Польш-Литвын холбоот улс | 7 сарын 1, 1569 он |
• Польшийн хуваалт | 10 сарын 24, 1795 он |
• Хоёрдугаар бүгд найрамдах улс | 11 сарын 11, 1918 он |
• Цөллөгт байгаа засгийн газар | 9 сарын 17, 1939 он |
2 сарын 19, 1947 он | |
• Гуравдугаар бүгд найрамдах улс | 12 сарын 31, 1989 он[4] |
Газар нутаг | |
• Нийт | 312696 км2[5] (69) |
• Усны эзлэх талбай (%) | 1.48 (2015)[6] |
Хүн ам | |
• 2022 тооллого | 38,036,118[7] (38) |
• Нягтаршил | 122/км2 (98) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.705 их наяд[8] (21) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $45,343[8] (41) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $748.8 тэрбум[8] (22) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,912[8] (50) |
ОТББИ (2020) | ▼ 27.2[9] бага |
ХХИ (2021) | ▲ 0.876[10] маш өндөр · 34 |
Мөнгөний нэгж | Злоты (PLN) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +48 |
Домэйн нэр | .pl |
966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. 1791 оны 5-р сарын 3-нд Европ тив дахь анхны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.
Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.
Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.