Орхоны хөндийн соёлын дурсгал
From Wikipedia, the free encyclopedia
Орхоны хөндийн соёлын дурсгал нь Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол Улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.
Орхоны хөндий | ||
---|---|---|
Нутгийн байрлал | Хархорин, Монгол Улс | |
Ус зүй | Орхон гол | |
Газар зүйн байрлал | 47° 33′ 24″ У, 102° 49′ 53″ З47.556666666667102.831388888892600 | |
| ||
Өндөр | 1500 - 2600 м | |
Талбай | 121.967 км² | |
Онцлог | Ази дахь дэлхийн өв |
Орхоны хөндийн соёлын дурсгал* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Орхон гол | |
Улс | Монгол |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, iv |
Дугаар | 1081 |
Бүс** | Ази дахь дэлхийн өв |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2004 (28-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Дэлхийн өвийн II, III, IV шалгууруудыг хангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна.
Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ. Киданчуудын ноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн 3 хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.