Америкийн сагсан бөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Николас Жон Коллисон (Англи: Nicholas John Collison, 1980 оны арванхоёрдугаар сарын 26-нд Айова мужийн Оранж Сити хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома-Сити Тандер багийн төвийн тоглогч юм.
Ник Коллисон | |||
Nick Collison | |||
«Оклахома Сити Тандер» — № 4 | |||
Төвийн тоглогч / Хүчний довтлогч | |||
Өндөр: | 208 см | ||
Жин: | 116 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1980 оны 10 сарын 26 | ||
Ахлах сургууль: | Айова Фоллс (Айова, Айова Фоллс) | ||
Их сургууль: | Канзас (1999—2003) | ||
Драфт: | 12, 2003, Сиэтл Суперсоникс | ||
Тоглогчийн замнал | |||
|
Коллисон 2004 онд драфтын №12 сонголтоор Сиэтл Суперсоникс багт элсэж, 2003-2004 оны улирал эхлэнгүүт хоёр гараа бэртээж байв. 2004 оны арваннэгдүгээр сард гараанд анх удаагаа гарч Лос-Анжелес Клипперс багийн эсрэг тоглож байв. Коллисоныг багийн дасгалжуулагч хүчний довтлогчийн байрлалд гарааны тоглогч болгосон нь шинэ тоглогчийн хувьд ихээхэн урам байсан нь лавтай. 2006-2007 оны улиралд 9.6 оноо, 8 самбар дунджилсан. Дараа улиралд нь 9.4 оноо, 9.6 самбар дунджилжээ. Ийнхүү тоглолт нь илт тогтворжих үед шинэхэн тоглогч Кевин Дюрантад байрлалаа алдсанаар түүний гараанд гарах нь илт багасан билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.