Доод Новгород муж

From Wikipedia, the free encyclopedia

Доод Новгород мужmap

Доод Новгород муж (Орос: Нижегородская область) буюу Нижегород муж нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Доод Новгород хот.

Quick Facts Доод Новгород муж, Улс ...
Доод Новгород муж
Муж
Нижегородская область
Thumb
Thumb
Thumb
Солбицол: 56°29′N 44°32′E
Улс Орос
Холбооны тойрогИжил Мөрний ХТ[1]
Эдийн засгийн бүсИжил Мөрөн-Вяткын ЭЗБ[2]
Засаг захиргааны төвДоод Новгород[3]
Засаг захиргаа
  БиетХууль тогтоох хурал[4]
  Захирагч[4]Глеб Никитин[5][6]
Газар нутаг
  Нийт76,624 км2 (29,585 бээр2)
  Байр40-р байр
Хүн ам
 (2021 Тооллого)[8]
  Нийт3,119,115
  Тооцоо 
(2018)[9]
3,234,752
  Байр12-р байр
  Нягтрал41/км2 (110/бээр2)
  Хотын нутаг
79.9%
  Хөдөө
20.1%
Цагийн бүсUTC+3 ([10])
ISO 3166 кодRU-NIZ
Улсын дугаар52, 152, 252
OKTMO ID22000000
Албан ёсны хэлОрос хэл[11]
Вэб сайтhttp://www.government-nnov.ru/
Close

Цагийн бүс

Thumb

Тус муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.

Газар зүй

Хойд талаараа Иваново муж, Киров муж, зүүн талаараа Мари Эл, Чуваш, өмнө талаараа Мордова, Рязань муж, баруун талаараа Кострома муж, Владимир мужтай хиллэнэ.

Мужийн нутгаар Ижил мөрөн урсах бөгөөд зүүн эрэг буюу хойд талаар нь тэгш тал газар, баруун эрэг буюу өмнө талаар нь уул толгод үргэлжилнэ. Мужийн төв Доод Новгород хот нь мужийн бараг төвд, Ижил мөрний эрэг дээр оршино. Сибирийн төмөр зам нь тус мужийн нутгаар дайрч өнгөрөх тул Москва болон ОХУ-ын зүүн хязгаарыг холбосон зам тээврийн чухал зангилаа болно.

Эх газрын уур амьсгалтай, 1 сарын дундаж температур нь -12, 7 сарын дундаж температур нь +19 хэм. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 500 мм орчим.

Хүн ам

Хүн амын ихэнх нь оросууд боловч мордова, татар, украйнууд ч оршин сууна.

Түүх

Доод Новгород нь 1393 онд Москвагийн их вант улсын харьяанд орсон бөгөөд 19-р зууны сүүлийн хагасаас аж үйлдэржилтийн улмаас эрчимтэй хөгжсөн юм.

1929 оны 1 сарын 14-нд муж болон зохион байгуулагдсан.

Зөвлөлт Холбоот Улсын үед буюу 1932-1990 онд Доод Новгородыг Горький гэж нэрлэдэг байсан тул мужийн нэр ч мөн адил Горький муж байв.

Аж үйлдвэр

Байгалийн баялаг ховортой ч автомашины үйлдвэрлэл, техник, хүнс боловсруулах, химийн үйлдвэрүүд элбэгтэй.

Хотууд

Тус мужид 25 хот, 4,500 тосгон байдаг.

Цахим холбоос

 Commons: Доод Новгород муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эш холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.