From Wikipedia, the free encyclopedia
Мөст сум нь нийслэл Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог. Халх, захчин, урианхай 3 ястан амьдран суудаг.
Мөст сум 1941 оны 03 дугаар сарын 15-нд Мөнххайрхан нэртэйгээр одоогийн Мөст сумын нутаг Тавтын адаг ус хэмээх газар Манхан сумын 2, Зэрэг сумын 1, Мөнххайрхан сумын 2, Алтай сумын 2, Цэцэг сумын 3 нийт 10 багтайгаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад уг газар нь урсгал усгүй, багуудынхаа дундаж байрлал олоогүй учир нүүлгэн шилжүүлж, 1941 оны 10 дугаар сард Цагаан бургасны Цагаан түнгэд, 1945 оны 10 дугаар сард одоогийн буурь болох Улаантолгой буюу Боорж голын хөвөөнд шилжин суурьшсан байна. БНМАУ-ын бага хурлын 1942 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймгийн АДХГЗ-ны 1942 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 тоот тушаалаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон 156698 тоот гэрчилгээ олгосон байна. МУ-ын Засгийн газрын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Засаг даргын Тамгын газар болгон өөрчилж 1597132 тоот гэрчилгээ олгожээ.
Мөст сум нь нийт 5 багтай: Цэцэггол, Хужирт, Баянхайрхан, Давст, Улаантолгой
Тус сум халх, захчин, урианхай ястнаас бүрдсэн. Сумын дүнгээр 795 өрх, 3100 хүн амтай. Мал аж ахуйн 4, сумын төвийн 1 багтай.
Мөст сум нь 392729 мянган га нутаг дэвсгэртэй, Алтайн нурууны салбар уулсын дунд оршиж өвөлдөө -21-ээс -30 хэмийн хүйтэн, зундаа +20-оос +28 хэм дулаардаг, эрс тэс уур амьсгалтай өндөр уулын бүсийн сум юм. Мөст сумын хамгийн өндөр цэг: далайн төвшнөөс дээш 3966 метр өргөгдсөн Баатар хайрханы ноён оргил “Цаст богд”. Нам цэг: "Давсны хонхор" 1600 метр өргөгдсөн Бооржийн адаг. Нийт бэлчээрийн талбай 387.0 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү, уулын нуга, голын сав, давсархаг болоод хужир мараат бэлчээр зонхилдог.
Олон улсын болон Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн CITES-ийн 1 дүгээр хавсралтанд орсон нэн ховор амьтан Цоохор ирвэс, Монгол Улсын улаан ном CITES-ийн 2 дугаар хавсралтанд орсон ховор амьтан Аргаль, Угалз, Тэх, Янгир, Алтайн хойлог, Шонхор болон Нохой зээх, Хярс, Суусар, Өмхий хүрэн, Цагаан үен, Чоно, Үнэг, Бүргэд, Тас, Ёл, Шонхор, Ахууна, Ятуу зэрэг ан амьтан жигүүртэн шувууд олноор байдаг.
Тус сумын бэлчээрийн талбай 387 мянган га бөгөөд хуурай хээр, цөлжүү хээр, уулын нугажуу хээр, голын сав, давсархаг хужир мараат бэлчээрийн ургамалжилт зонхилдог. Улаан номонд орсон Алтангагнуур, Вансэмбэрүү, Ямаан сэрдэг, Эмийн бамбай, Дөрвөлсөн мүгээ, Ган цэцэгт, Алтанзул болон төрөл бүрийн зээргэнэ, таван салаа, Алтайн сонгино зэрэг олон төрөл зүйлийн ургамалтай.
Алтайн нурууны өндөрлөг хэсэг Бөөрөг, Баатарын нурууны хооронд өвөлдөө дунджаар -21-ээс -30 хэм хүйтэн, зундаа +20-оос +28 хэм дулаан байдаг эрс тэс уур амьсгалтай.
Боорж, Бодонч зэрэг 11 гол, 10 горхи, 24 булаг, Далайн түвшнээс дээш 2500-3500 метрт орших Шавагт, Бөөрөг, Асгат, Давст, Хаг, Нүдэн нуур. Мухар асгатын Гавж, Давстын шар хадны рашаан зэрэг олон түүх дурсгалт газар, гол, нуур бий.
Тус сум нь Мобиком, Жи-Мобайл, Баянхайрхан, Хужирт багуудад холбооны сансрын антен ашиглаж байна. 13 аж ахуй нэгж, Дэлгүүр, Түц 45, Гуанз, Цайны газар 6, Зочид буудал 2, Талх нарийн боовны цех 5, Гутал оёдлын газар 3, Модон эдлэл мужааны газар 1, иоджуулсан давсны үйлдвэр, хувийн мал эмнэлэгийн газар 3, Хаан банк, Төрийн банк, Улсын нөөцийн газар, Ник, Хөрс ШТС зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.