Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн (Орос: Московский энергетический институт (Национальный исследовательский университет)) нь 1930 онд байгуулагдсан, Оросын Холбооны Улсын техник технологийн салбарын сургууль бөгөөд эрчим хүч, электрон техник болон мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Өнөөгийн байдлаар тус сургууль нь 12 салбар сургууль, 70 тэнхим, 176 эрдэм шинжилгээний лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт судалгааны зориулалттай дулааны станц, номын сан, «Энергия» спорт цогцолбор, оюутны дотуур байрууд, мөн соёлын төвтэй.
Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн нь 1930 онд Н.Э. Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн цахилгаан техникийн факультет болон Г.В. Плехановын нэрэмжит Үндэсний аж ахуйн сургууль (одоогоор Плехановын нэрэмжит эдийн засгийн академи)-ийн цахилгаан үйлдвэрлэлийн факульетуудыг нэгтгэн байгуулагдсан юм.
2000 оны 11-р сарын 27-ны өдөр Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн нь Техникийн их сургууль гэсэн зэрэгтэй болсон.
2011 оны 7-р сарын 22-ны өдрөөс Үндэсний судалгааны их сургууль зэрэгтэй болсон байна.
1946 оноос эхлэн гадаад улс орны оюутнуудаас элсэлт авч эхэлсэн ба одоогоор нийт 68 улсын оюутан болон аспирантууд суралцаж байна. Монгол улсаас 1960-аад оноос эхлэн оюутнууд элсэн суралцаж эхэлсэн ба 170 гаруй хүн төгсчээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.