Монголын хүн ам зүй
From Wikipedia, the free encyclopedia
2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг Америкийн Нэгдсэн Улсын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [1] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[2] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.
Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх ба Казах үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[3]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас нүүдэлчин амьдралтай.