![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Flag_of_Mecklenburg-Western_Pomerania.svg/langmn-640px-Flag_of_Mecklenburg-Western_Pomerania.svg.png&w=640&q=50)
Мекленбург-Өрнө Померан
From Wikipedia, the free encyclopedia
Мекленбург-Өрнө Померан нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зүүн хойд хэсэг болон Балтын тэнгисийн өмнө зүгт орших муж улс юм.
Мекленбург-Өрнө Померан
Mäkelborg-Vörpommern (Доод Герман) | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Нийслэл | Шверин |
Засаг захиргаа | |
• Биет | Мекленбург-Өрнө Помераны Ландтаг |
• Ерөнхий сайд | Мануэла Швезиг (СДН) |
• Эрх баригч намууд | СДН / The Left |
• Бундесратын санал | 4 (69-өөс) |
• Бундестагын суудал | 16 (736-аас) |
Газар нутаг | |
• Нийт | 23,213 км2 (8,963 бээр2) |
Хүн ам (2018-12-31)[2] | |
• Нийт | 1,609,675 |
• Нягтрал | 69/км2 (180/бээр2) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
ISO 3166 код | DE-MV |
Улсын дугаар | хуучнаар: MP (1945–1947), SM (1948–1953)[3] |
ДНБ (нэрлэсэн) | €47 тэрбум (2019)[4] |
ДНБ нэг хүнд ноогдох | €29.000 (2018) |
ХХИ (2018) | 0.924[5] маш өндөр · 13-р байр |
Вэб сайт | Mecklenburg-Vorpommern.eu |
Анх 1945 онд Мекленбург болон Өрнө Померан гэсэн нутгууд нэгдсэнээр бий болсон. 1952 он буюу германыг зүүн баруун болгон хуваахад гурван дүүрэгт хувагдаж байгаад 1990 онд хоёр герман нэгдэн ХБНГУ болоход шинэ муж улс болсон юм. Ар талаараа Балтын тэнгистэй, баруун талаараа Шлесвиг-Хольштайн болон Доод Саксон муж улсуудтай, өмнө зүгтээ Бранденбург болон Польш улстай хиллэдэг. Энэ муж улс нь зургаан тойрог хот болон хоёр тойрогт харъяалагддаггүй хоттой. Мужийн нийслэл нь Шверин. Нийт 84 хот энэ мужид байдгаас хамгийн их хүн амтай, том хот нь Росток юм. Үүнээс гадна бусад том хотын тоонд Шверин, Нойбранденбург, Штральзунд-Грайфсвалд, Висмар болон Гюстров орно. Хамбург, Берлин болон Балтын тэнгисээр дамжин Өрезүнд нутагтай холбогдох учир тэдгээрийн эдийн засгийн хувьд үзүүлэх нөлөө ихтэй.
Энэ муж улсын голчлох аж үйлдвэрлэлийн салбарт усан тээврийн салбар, машин үйлдвэрлэл, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон орчин үеийн шилдэг технологи, дан ялангуяа биотехнологи, эмнэлгийн техник, агаар- болон сансрын инженерчлэл мөн мэдээллийн технологи орно. Үүнээс гадна аялал жуулчлал, үйлчилгээ, ХАА болон эрүүл мэндийн салбар ч тодорхой хэмжээгээр эдийн засагт нөлөөлөх чухал салбаруудад ордог. Грайфсвалд болон Ростокийн их сургуулиуд нь европын эртний их сургуулийн тоонд ордог.
Мекленбург-Өрнө Померанд германы 14 дархан цаазтай газрын гурав нь байх ба үүгээрээ германы бусад бүх муж улсуудаа тэргүүлдэг. Герман хамгийн том хоёр арал нь (Рюген, Узедом) Балтын тэнгисийн эрэг дээр Өрнө Померанд бий.