Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа
From Wikipedia, the free encyclopedia
Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа буюу Зөвлөлтийн нэрлэж байснаар Манжуурын стратегийн давшилтын ажиллагаа ([Манчжурская стратегическая наступательная операция] Error: {{Lang}}: text has italic markup (help)) 1945 оны 8-р сарын 9-нд эхэлсэн, Зөвлөлт Холбоот Улс Японы тоглоомын улсын эзлэн авч хяналтаа тогтоон байгуулсан Манж-Гогийн нутаг руу цөмрөн орсон, 1945 оны Зөвлөлт Японы дайны хамгийн том ажиллагаа бөгөөд ийнхүү Зөвлөлт Холбоот Улс болон Японы эзэнт гүрний хооронд 4 жил гаруй хадгалагдсан намжмал байдал эвдэгдсэн билээ. Зөвлөлтийн арми Мэнзян (Өвөр Монгол), хойд Солонгосын нутгийг чөлөөлсөн. Гэтэл өрнөдийн орнууд "булаан эзлэлт", "түрэмгийлэл" хэмээн Япон, Хятад, Тайваний (Гоминданы Хятад) талыг аялдан дагаж улс төрийн зорилгын үүднээс бичиж байна. Угтаа бол 1945 оны 2-р сард Ялтад болсон 3 гүрний хэлэлцээрээр Зөвлөлт Холбоот Улсын хүлээсэн үүрэг байсан аж. Японы Квантуны арми эгшин зуурт ялагдсан энэхүү явдал нь Япон улс бууж өгөн Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөхөд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Япончууд Оросуудыг Манжуур болон өмнөд Сахалиныг түргэн хугацаанд эзлэн авсан тул өөрсдийн нь гол нутгийг эзлэх чадалтай гэж ухамсарласан хэрэг гэж үзэж болно.[2][4][5][6][7][8][9][10]
Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа (1945) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн буюу Зөвлөлт-Японы дайн (1945) | |||||||||
Зөвлөлтийн зүүн хойд Ази дахь давшилт, 1945 оны 8 сар. | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Sowjetunion 1923 Зөвлөлт Холбоот Улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1949 БНМАУ |
Японы эзэнт гүрэн Япон Манж-Го Мэнжян (Өвөр Монгол) | ||||||||
Удирдагчид | |||||||||
Sowjetunion 1923 Александр Василевский Sowjetunion 1923 Родион Малиновский |
Японы эзэнт гүрэн Ямада Отозо Пү-И | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
: 1,685,500 цэрэг[1] 26,137 их буу 1,852 гаубиц 5,556 танк, өөрөө явагч их буу 5,368 нисэх онгоц БНМАУ: 16,000-22,000 цэрэг |
Япон: 1,217,000 цэрэг 5,360 их буу 1,155 танк 1,800 нисэх онгоц 1,215 хуягт машин[2] Манжго: 200,000 цэрэг[3] Өвөр Монгол: 10,000 цэрэг | ||||||||
Хохирол | |||||||||
9,726 алагдаж шархадсан сураггүй алга болсон WIA[1] |
83,737 алагдсан 640,276 олзлогдсон |
1983 онд Америкийн армийн түүхч Дэвид Гланц судалгааны ажлаа "Наймдугаар сарын шуурга ажиллагаа" гэж гарчигласнаас хойш уг ажиллагааг заримдаа тийнхүү нэрлэх нь бий.[2] 1945 оны 8-р сарын 9-нд ЗХУ, 8-р сарын 10-нд БНМАУ Японд дайн зарласнаар “Чөлөөлөх дайн” эхэлсэн түүхтэй. Тухайн үед Японы хуурай замын цэргийн бүлэглэлийн томоохон хүч болох Квантуны Арми Манжуур, Хойт Солонгос, Өмнөд Сахалин, Курилийн арлуудад төвлөрч байсан. Энэ хүч 1945 оны 8-р сар гэхэд бие бүрэлдэхүүний хувьд Японы 1,3 сая буюу , Манжго улсын 200 мянган цэрэг офицер, 1215 танктай, 6640 их буу, миномёттой, 1907 нисэх онгоцтой, далайн 25 хөлөг онгоцтой байв. Зөвхөн хүний тоогоор аваад үзэхэд Японы дивизийн бие бүрэлдэхүүн дундажаар 18.0 мянган хүнтэй байхад Зөвлөлтийн дивиз 10.0 мянгаас хэтрэхгүй байжээ. Чөлөөлөх дайн эхлэхээс өмнө ЗХУ Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, нэгтгэснээр цэргийн стратегийг тухайн үед зөв зохион байгуулж чадсан юм. Зөвлөлт Монголын цэргийн дээд командлал хүчтэй цохилт хийх цэргийн томоохон бүлэглэлийг бүрдүүлэх ажлыг тав, зургаа, долдугаар сард зохион байгуулж, Баруун фронтоос буюу Дорнод Прусс,Чехословак,Польш, Австри,Унгараас 6,16,35,39,53-р армиуд зэрэг Дорнод Европын фронтод байлдаж байсан туршлагатай бүлэглэл, нэгтгэлүүдийг Алс Дорнод руу төмөр замаар 9-12 мянган км зайд асар их олон тооны хүн, зэвсэг, техникийг шилжүүлэн байрлуулжээ. Үүний үр дүнд ЗХУ-ын Алс Дорнод дахь цэргийн бүлэглэл дайн эхлэх үед бие бүрэлдэхүүний хувьд 1.7 сая илүү хүнтэй, 5250 танк, 29835 их буу, миномёттой, 5171 байлдааны нисэх онгоцтой, 93 далайн хөлөгтэй болсноороо Зөвлөлтийн цэрэг Японы цэргээс давамгайлж, стратегийн давших операцийг явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үндсэн цохилтын чиглэлүүдэд хүч хэрэгслийнхээ 70-90 хувийг төвлөрүүлж, бие бүрэлдэхүүнээ 1.5-1.7 дахин, их буугаа 4-4.5, танк 5-8, нисэх онгоцоо 2.6 дахин нэмэгдүүлсэн нь Японы армийг бут цохих цэргийн томоохон тактик байсан юм.
Цэргийн байлдааны стратегийн ажиллагаа нь Европ, Азийг дамнуулан тив хооронд хийсэн стратегийн агуу маневр байснаараа цэргийн урлагийн түүхэнд алтан хуудас болон үлдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манжуурын стратегийн давших операцид шийдвэрлэх үүргийг Өвөр Байгалийн фронт, түүн дотроо 6 дугаар гвардын танкийн арми голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Цэргийн шилжүүлэн бүлэглэлтээр Европоос Алс Дорнодод бүр тодруулбал Прагаас БНМАУ-ын зүүн хилд маневрлуулсан 6 дугаар гвардын танкийн арми бол Румын, Унгар, Австри, Чехословак зэрэг улс орны уулархаг ойт болон намгархаг тал нутагт байлдааны ажиллагааг амжилттай явуулж байсан туршлагатай арми бөгөөд Өвөр Байгалийн фронтын стратегийн давшилтын үндсэн чиглэлд 1000 шахам км гүнд маневрлан байлдааны ажиллагаа явуулснаараа цэргийн урлагийн түүхийн алтан хуудаснаа алдар гавьяагаа үлдээсэн домогт нэгдэл юм. Зөвлөлтийн цэргийн танкийн томоохон нэгдэл Их Хянганы уулархаг нурууг давсан нь түүхэнд тохиолдсон анхдагч үйл явдал байжээ. Ийнхүү 6 дугаар гвардын танкийн арми гурван өдрийн давшилтаар 450 гаруй км замыг туулахдаа Их Хянганы уулсыг даван түүнд тавьсан байлдааны үүргийг хоёр хоногийн өмнө биелүүлсэн байна. Энэхүү операцийн нэг онцлог нь 6 дугаар гвардын танкийн арми фронтын үндсэн хүчнээс салангид 300 орчим км-ийн алсад амжилттай ажиллагаа явуулсанд оршдог.